2022 оны төсөвт 32 тэрбум төгрөг төсөвлөсөн Богд Зонхова төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газар төслийг царцаах, зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа. Төсвийн хууль батлагдсан. Хуулийн төслийн ерөнхийлөн захирагч нь тус төслийг үргэлжлүүлэх бодолгүй байна гэж мэдэгджээ. Тэгэхээр төсөвт хэмнэлт гарна гэсэн үг” гэлээ.