Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилчдын цалин хөлсний талаар мэдээлэл хийлээ.
МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Засгийн газар гаргаж байгаа шийдвэрээ шуурхай албажуулах хэрэгтэй. Орон нутагт төсөв захирагч нар өөрөөр хандаад байна. Цаг хугацаа нь болоогүй байгаа, алдаатай хууль тогтоомжууддаа өөрчлөлт оруулах хэрэгтэй.
Бид цалинг одоогоос хоёр дахин нэмэхийн төлөө төрийг шаардаж ажиллана. Бид их хурлаасаа тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн. Сүүлийн 10 жилд валютын ханш хоёр дахин өссөн. Цалин хөлсийг дунджаар 2.6 сая орчим болгохын тулд явна.
Төрийн үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийн үнэлэмж маш бага. Бид 2050 он гэхэд дундаж давхаргыг 80 хувь хүргэнэ. Эдийн засаг зургаа дахин нэмэгдүүлэх зэрэг зорилго тавьсан. Хүмүүсээ хувьцаажуулна. 2030 он гэхэд цалинг 10 саяд хүргэхээр ажиллана” гэв.