Оросын Олимпын хорооны шигшээ багийн залуу од, уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрөлд шинэ дээд амжилт эвдээд буй Камила Валиева хориотой төрлийн сэргээш хэрэглэсэн нь эхний байдлаар илрээд байна. Тэрээр өвлийн олимпын наадмаас гурав дахь удаагаа алтан медаль хүртэхээр эрчимтэй бэлтгэлээ хийж, эхний үзүүлбэртээ дөрвөлсөн эргэлттэй маш хэцүү техникийг амжилттай гүйцэтгэсэн юм.
Эх сурвалжийн мэдээлснээр Камила Валиева Бээжингийн олимпын тамирчдын баазад ирэхээс өмнө буюу эх орондоо байхдаа тамирчид хэрэглэх хориотой төрлийн зүрхний эм уусан нь шинжилгээгээр илэрсэн аж. Гэвч тэрээр одоо хүртэл спортын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулиалтаа үргэлжлүүлж байгааг Хятадын хэвлэлүүд мэдээлжээ. Одоогоор Оросын олимпын хороо Валиевагийн шинжилгээний хариуны эсрэг давж заалдсан уу эсвэл хүлээн зөвшөөрсөн үү гэдгийг тодорхой мэдээлэх боломжгүй байгаа аж.
Зарим мэдээллээр шинжилгээний хариу гарсны дараа 15 настай од бэлтгэлээ үргэлжлүүлж байгаа нь Вадагийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй гэдгээ илэрхийлж байгаа гэдгийг мэдэгдлээ.