Нөхцөл байдал:
1. Өнгөрсөн онд К.Валиевагийн өгсөн дээжнээс Триметазидин хэмээх хориглосон жагсаалтын S4 бүлэгт багтдаг бүх цаг үед хэрэглэхийг хориглосон бодис гарсан нь нотлогдож.
2. Гэвч тамирчин өөрөө зөрчил гаргах үед 16 нас хүрээгүй буюу дүрмийн дагуу хамгаалагдсан этгээдэд хамаарна.
3. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 7.4 зүйлд заасны дагуу допингийн эсрэг байгууллага буюу Оросын допингийн эсрэг байгууллага /РУСАДА/ түр түтгэлзүүлэх шийтгэл оноосон.
4. Түр түтгэлзүүлэх шийдвэр нь эрх хасах тухай албан ёсны эцсийн шийдвэр гартал үргэлжлэх ёстой. Гэтэл уг байгууллага шалтгаанаа мэдээлэлгүйгээр шийдвэрээ цуцалж орхиж.
5. Энэ нь ОУОХ нд Оросуудыг допингийн эсрэг дүрмийн зөрчлөө хаацайлсан байж магадгүй гэсэн хар төрүүлчихэв үүдээ
6. ОУОХ Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 13.2 зүйлд заасны дагуу РУСАДА-гийн уг шийдвэрийг давж заалдах өргөдөл гаргаж. Дүрмийн дагуу энэ маргааныг CAS буюу Олон Улсын Спортын Арбитрын Шүүх шийднэ.
Гарц байх болов уу?
1. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 10.6.1.3 зүйлд зааснаар хамгаалагдсан этгээдээс зөвхөн мансууруулах бодис ангилалд хамаарах бодис илэрсэн бөгөөд түүнийгээ санамсаргүй байдлаар хэрэглэснээ нотолж чадахгүй бол 2 жил хүртэл эрхийг хасах зохицуулалттай. Гэтэл Триметазидин бол энэ ангилалд хамаарахгүй тул шийтгэл оноохгүй байх магадлалтай.
2. Үнэхээр РУСАДА тамирчнаа хамгаалж үндэслэлгүйгээр шийдвэрээ цуцалсныг CAS тогтоовол К.Валиевад ямар ч шанс байхгүй болох магадлалтай.
3. Учир нь түтгэлзүүлэх шийтгэлтэй үед оролцсон аливаа тэмцээний дүнг хүчингүй болгох тухай дүрмийн 10.10 зүйлд заалтын дагуу түүний олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгоно. Гэхдээ л насанд хүрээгүй тамирчны эрхийг хасах дээрхээс өөр зохицуулалт дүрмэнд байхгүй тул “хонгилын үзүүрт гэрэл харагдаад” л байна.
4. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 11 дүгээр бүлэгт зааснаар энэ нь багийн спорт биш ч ганцаарчилсан спортын багийн төрөл. Одоогийн тохиолдолд багийн нэг л гишүүн допингийн эсрэг дүрмийн зөрчил гаргасан тул багийн амжилтыг хүчингүйд тооцох үндэсгүй.
5. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 8.2 зүйлд заасны дагуу олимпийн наадамд допингийн эсрэг дүрмийн зөрчлийн асуудлыг түргэвчилсэн журмаар шийдэх тул эцсийн шийд Валиевагийн дараагийн тэмцээнээс өмнө шийдвэр гаргах учиртай.
6. Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 20.5.12 зүйлд зааснаар хамгаалагдсан этгээд допингийн эсрэг дүрмйн зөрчил гаргасан тохиолдолд Үндэсний допингийн эсрэг байгууллага нь асран хамгаалагч буюу дасгалжуулагч эмч нарын багийг мөрдөн шалгах үүрэгтэй.
Дүгнэлт:
1. Зөвхөн К.Валиевагийн хэргийг авч үвэл шийтгэлгүй өнгөрөх магадлалтай.
2. Даанч ОУОХ-ны олимпийн наадмыг допингийн эсрэг дүрмийн зөрчлөөс ангид байлгах, Оросын Допингийн эсрэг байгууллагын сайн тамирчнаа “аврах” хүсэл нь мөргөлдөж спортын арбитрын шүүхээр маргаанаа таслуулах хэмжээнд хүрч хүндэрчихлээ.
3. Хэрэв ОУОХ заргаа авбал Дэлхийн Допингийн эсрэг дүрмийн 9 дүгээр бүлэгт зааснаар тамирчны үзүүлсэн амжилтыг автоматаар хүчингүй болгож, наадмаас хасна. Алдвал мэдээж алтан охин тэмцээнээ үргэлжлүүлнэ.
Одоо РУСАДА-гийн шийдвэр үндэслэлтэй байгаасай, тамирчныхаа төлөө хийсэн алхам нь мөрөөдлийг нь битгий баллаасай л гэж залбирч , олон улсын спортын арбитрын шийдвэрийг хүлээх үлдлээ.