Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдал болоод түгжрэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаарх судалгаа НЗДТГ-аас захиалан хийлгүүлжээ.
“Авто замын түгжрэлийг бууруулах шийдэл”-ийн талаарх судалгаанд хамрагдсан иргэдээс Автозамын түгжрэлийн үндсэн шалтгаан юу вэ? гэсэн асуултын хариуд 70 хувь нь автомашины тоо хэт их болсон тул түгжрэл үүссэн, томоохон зах худалдааны төвүүд хотын төвд байрладаг нь нөлөөлдөг, автомашины зогсоол хүрэлцээгүй байдаг зэрэг шалтгааныг голлон дурджээ.
Үүнээс гадна иргэд ямар арга хэмжээ авбал хотын түгжрэл буурах вэ? гэсэн асуултын хариуд автомашины ачилтын төлбөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал өгсөн нь анхаарал татаж буй. Жишээ нь судалгаанд оролцсон иргэд “Ачилтын төлбөр 100 000 төгрөг болоход жолооч нарын 73 хувь нь дуртай газраа машинаа орхиж явахгүй болно” гэж хариулсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, шинэчлэхтэй холбоотой шийдлийн хувилбаруудийн нэг нь энэ бөгөөд эцэслэн шийдэгдээгүй болно.
Ташрамд дурдахад 2021 оны нэгдүгээр сарын судалгаагаар түгжрэлийг бууруулахын тулд зоригтой арга хэмжээ авах цаг болсон гэдэгтэй иргэдийн 76% нь санал нийлж байжээ. Харин 9 сарын хугацаанд уг дүн 15 пунктээр нэмэгдэж 91% болж өссөн байна.
Засгийн газрын зүгээс ямар ажлыг хийвэл иргэд түгжрэлийг бууруулсан гэж үзэх, түгжрэл бууруулахад нөлөө үзүүлж чадахуйц хамгийн өндөр иргэдийн санал авсан 5 ажлыг доор харуулав.