Сүүлийн өдрүүдэд хамгийн их хэлэлцэгдэж байгаа асуудал бол Украины нутаг дэвсгэр рүү Оросын арми нэвтрэн орсноос үүдсэн зэвсэгт мөргөлдөөн билээ.
Монголчууд Оросын тухай их, бага ч ямар нэгэн мэдээлэл авсан байдаг бол Украины тухай мэдсэн мэдлэг, авсан мэдээлэл багатай байна.
Тухайн орны өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай бодит мэдээлэл авах нэг сайн арга бол тэр орны Төрийн дуулалтай танилцах, болж өгвөл эх хэлээрээ унших явдал билээ. Бид Украинтай танилцахын тулд энэ аргыг сонгож тус улсын Төрийн дууллыг монгол хэлээр орчуулан нийтлэх санаачилга гаргасан юм.
Ингээд бидний саналыг хүлээн авч Украины Төрийн дууллын монгол орчуулгыг хийж ирүүлсэн эрхмүүддээ талархал илэрхийлээд тэдний ирүүлсэн орчуулгуудыг нийтэлж байна.
* * *
Украины Төрийн дууллын шүлгийг Украины алдарт яруу найрагч Павел Чубинский 1862 онд бичсэн байна. Хожим нь 1863 онд Украины алдарт хөгжмийн зохиолч, Христийн шашны санваартан Михаил Вербицкий уг шүлгэнд ая зохиожээ. Украины Дээд Рада буюу Парламент 2003 оны гуравдугаар сарын 6-ны өдөр энэхүү Төрийн дууллыг хэлэлцэхдээ П.Чубинскийн шүлгийн эхний бадгийг дахилтын хамт, нийт зургаан мөр шүлгийн эх болон М.Вербицкийн аяыг сонгож Украины Төрийн дууллыг албан ёсоор баталсан байна.
Украин хэлээр:
Ще не вмерла Украүни і слава, і воля
Ще не вмерла Украүни і слава, і воля.
Ще нам, браття украүнці, усміхнеться доля.
Згинуть наші вороженьки, як роса на сонці,
Запануөм і ми, браття, у своүй сторонці.
Душу й тіло ми положим за нашу свободу,
І покажем, що ми, браття, козацького роду.
Орос хэлээр:
Не пропала Украины ни слава, ни воля
Не пропала Украины ни слава, ни воля,
Вновь нам, братья молодые, улыбнется доля.
Сгинут наши вороженьки утренней росою.
Править сами будем, братья, мы своей страною.
За свободу-не жалея ни души, ни тела,
Встанет гордо перед миром род казацкий смелый.
Монгол хэлээр:
Украины нэр алдар мөхөхгүй, хатан зориг мохохгүй
Украины нэр алдар мөхөхгүй, хатан зориг мохохгүй ээ
Украин ахан дүүс биднийг өндөр заяа инээмсэглэн түшинэ.
Өглөөний шүүдэр арилахад атаат дайснаа номхотгон дарна
Өр зүрхний холбоотой эх орондоо бид жинхэнэ эзэд нь болно.
Эрх чөлөөний төлөө алтан амиа хайрлахгүй өргөн зориулна
Эрэлхэг зоригтой козак удмынхан гэдгээ бахархалтай харуулна.
Орчуулсан Намбарын Энхбаяр
Монгол хэлээр:
Украины суу алдар, эр зориг мөхөөгүй
Украины суу алдар, эр зориг мөхөөгүй, ахан дүүс минь.
Удахгүй хувь заяа бидэнд дахин мишээнэ ээ.
Тэрслүү дайсан өглөөний шүүдэр мэт хийснэ ээ,
Тэнүүн нутгаа бид эзэгнэнэ ээ, ахан дүүс минь.
Амин насаа бид эрх чөлөөнийхөө төлөө үл хайрлана,
Алтан дэлхий дээр зоригт хасаг удам бардам босно оо.
Орчуулсан Базарын Магсаржав