Данийн нийслэл Копенхаген хотын иргэдийн 70% нь ажил, сургуульдаа дугуйгаар явдаг.
Бүгд дугуй унадаг иргэд байгаагүй. Дайны дараа 1950-аад оноос хүмүүсийн амьдрал боломжийн болж машины хэрэглээ ч ихэссэн байна. 1960-аад оноос хот төлөвлөлтөндөө шинэ хурдны зам, хуучин байсан дугуйн замыг багасгахаар төлөвлөжээ. Америкийн хотууд шиг болно л гэж мөрөөдөж байж.
Гэвч 1970-аад оны газрын тосны хямралаас болж шатахууны үнэ хэдхэн хоногт 4 дахин нэмэгдэхэд иргэд аргагүйн эрхэнд машинаа орхисон байна. Ням гарагт машин унахыг хүртэл хориглодог болж.
Копенхаген хот эцэст нь шинэ хурдны замын төслүүдийн төлөвлөгөөг орхиж, илүү олон гудамжийг явган зорчигч болон дугуйн замтай болгожээ. Одоо хот дангаараа 400 гаруй км дугуйн замтай юм байна. Харин эсрэгээрээ Америкчууд хотоо Копенхаген хотын дэд бүтэц шиг болгохоор санаа авдаг болсон гэнэ.