Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон түүний харьяа агентлагууд өнөөдөр Яармаг дахь Хангарди ордонд нүүж очсон талаар мэдээлсэн.
Энэ тухай нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Үүний зорилго нь
- хотын төвийн түгжрэлээс Яармаг руу задлах,
- Яармагийн түгжрэлийг хоёр жилийн хугацаанд арилгана гэсэн том зорилтыг дэвшүүлсэн.
Ирэх 2025 онд Яармагийн зургаан эгнээ бүхий төв замыг барьж байгуулах ажил эхэлнэ. Энэ ажил Дэлхийн Банкны санхүүжилтээр хийгдэнэ” гэв.