Авлига хаана оршин тотноод
байна вэ? энэ асуултанд доорхи
судалгаа бүрэн хариулна. Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж авлигагүй, шилэн
данстай, хүнд сурталгүй төрийн үйлчилгээ гэж Ерөнхийлөгч болсон цагаасаа л ярьж
хэлж ирсэн. Одоо түүний хийсэн зарим ажлууд нь үр дүнгээрээ хэмжигдэхэд ийм
байна.
Харин хамгийн ихээр ярьж
байсан Авлигагүй төр нь өнөөдөр нэг л хүчээ авч явж чадсангүй. Хаа сайгүй л
төрийн үйлчилгээнд авлига \”ноёлсоор” л байна. Ядаж авлига буурсангүй.
Саяхан Азийн сан, \”Сант
Марал” сантай хамтран жил бүр \”Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл
байдал” сэдэвт судалгааг хийдэг юм. Харин энэ жилийн хувьд эдийн засгийн хямралаас
үүдэлтэйгээр бизнес нь дампуурах хандлагатай компаниуд ихээхэн байгаа юм.
Бизнес эрхлэгчдийн гол бэрхшээл хаана байна, тэнд нь авлига \”цэцэглэж” байгааг
харуулсан судалгаа боллоо.
Энэхүү судалгааг анх эхэлж
байхад 19,5 % төр засгийн авлигатай тэмцэх үйл ажиллагаа \”ямар ч үр дүнгүй” гэж
үзэж байсан бол энэ жил энэ үзүүлэлт өсч иргэдийн 45,5 % нь \”итгэл алдарсан”
байна.
Мөн бизнесийн орчин дахь
авлигын эсрэг хуулийг 2012 онд 19,1% нь \”огт үр дүнгүй” гэж үзэж байсан бол мөн
2016 онд 39,8 % болтлоо \”үр дүнгүй” гэж үзсэн байна. Нэг үгээр иргэд авлигагүй
л бол ажил амждаггүй гэдэг нь батлагдаад байна.
Судалгаанаас харахад
иргэдийн 50+% нь төрийн албанд авлига маш их байна гэсэн бол, 10+% нь хувийн
хэвшилд авлига байна хэмээсэн дүн гарчээ. Нэг үгээр төрийн алба үйлчилгээ салбараасаа
хамаараад авлига авах нөхцөл бүрдүүлээд байгаа хэрэг үү?
Хамгийн их авлига авч
байгаа төрийн үйлчилгээ бол Татварын алба -29,1%, Мэргэжлийн хяналтын газар
27,6%, Гааль 25,5 % гэнэ. Энэ бол тэргүүн байранд орсон салбарууд. Тэд Ерөнхийлөгчийн
хийж хэрэгжүүлсэн ажилд ордоггүй, дээрхи салбарын байцаагч болох гэж мөн л авлига
өгнө, сууда
ахуй нь тодорхой төвшинд дээшилдэг гэх юм билээ. Унцтай ажлын, урт гартай албан
хаагчдын шунал \”хаа хүрээд зогсох” юм бол оо?
Үндэстэн агентлаг