Монгол Улсад ойн мэргэжилтэн дутагдалтай байгаатай холбоотойгоор МУИС-ийн ой судлалын судлаач, эрдэмтэд мэдээлэл хийв. Энэ үеэр ойн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийг танилцууллаа. Тодруулбал, ЭЕШ өгөхгүйгээр МУИС-ийн ойн ангид 1.5-2 жил суралцаж төгсөх боломжтой гэдгийг хэлсэн юм.
МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Н.Баатарбилэг дараах мэдээллийг өгсөн юм.
“Тарьж буй модлог ургамалд мал, амьтан сөрөг нөлөө үзүүлэх нь бий”
МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн багш С.Гэрэлбаатар мод тарьж, бургуулах талаар мэдээлэл өгсөн юм.
Услахдаа тухайн мод хэр их ус шаарддаг вэ гэх биологийн онцлогийг мэддэг байх хэрэгтэй. Тохиромжтой хэмжээний услалтаас гадна, ямар үржил шимийн бодис дутагдаж буйг хөрсний химийн шинжилгээгээр тодорхойлох нь чухал.
Тарьж буй модлог ургамалд мал амьтан сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Ялангуяа, дээш өсөж байгаа модны оройг идвэл өсөхөө больдог.