Спортын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд БНСУ томоохон байр суурийг эзэлдэг ба спортоор дамжуулан хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтойг илэрхийллээ.
БНСУ-ЫН АЛДАРТАЙ БОДИБИЛДИНГИЙН ТАМИРЧИН CHUL SOON -ЫГ МОНГОЛ УЛСЫГ СУРТАЛЧЛАХ, КОНТЕНТ БЭЛТГЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХЫГ ХҮСЛЭЭ.
БОАЖ-ын сайд, БОАЖЯ-ны Бодлого зохицуулалтын газрын дарга Б.Болортуяа, МАЖХ-ны дэд Ерөнхийлөгч С.Амгаланбат нар БНСУ-ын бодибилдингийн шилдэг тамирчин Chul Soon -тэй уулзаж, Монгол Улсыг сурталчлах, контент бэлтгэхэд хамтран ажиллах талаар ярилцлаа.
Hwang Chul Soon 2022 оны 8-р сард болох “Chul Soon classic” тэмцээний бэлтгэл ажлаар Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа аж.
“Азийн Арнольд Шварценеггер” гэгддэг тэрбээр фэйсбүүкт 2 сая, инстаграм дээр 1.6 сая, youtube хуудаснаа 500 гаруй мянган дагагчтай, Азийн болон дэлхийн бодибилдингийн шилдэг тамирчин юм.