Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан:
Хөгжлийн банканд Монголбанкнаас 2019 онд хийсэн шалгалт бий. 2023 онд төлүүлэх хоёр томоохон бонд бий. Үүнээс бидний онцгой анхаарах ёстой нь Самурай бонд. Яагаад гэвэл энэ бол Засгийн газар баталгаа гаргасан. Хөгжлийн банкны чанаргүй зээлийг төлүүлэхгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр төлөх эрсдэл үүсээд буй. Одоогийн байдлаар 160 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зээлийн эргэн төлөлтөд орж ирсэн мөнгөөр Самурай бондын мөнгийг төлж эхлэхээр болсон.
Энэ жилд чанаргүй зээлийн 3/1-ийг төлүүлж, ирэх онд чанаргүй зээлийн мөнгөөр Самурай бондыг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Самурай бондыг бүрэн төлснөөр татвар төлөгчдийн мөнгөн дээр ирэх эрсдэлийг зайлуулна.
Засгийн газраас чанаргүй зээлийн асуудлаар ажиллахад хуулийн байгууллагын оролцоо их чухал байгааг онцолж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, прокурор, АТГ, цагдаа зэрэг хүчний байгууллагын оролцоог нэмэгдүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан Хууль, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэгт хүчний байгууллагын төлөөллийг оролцуулан өр барагдуулах ажлуудыг зохион байгуулахаар боллоо.