Хөдөлмөр нийгмийн гурван талд хэлэлцээрийн дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Ингэхдээ 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр тооцоолсон. Энэ дагуу ирэх сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болж, нэмэгдэх юм.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тусгай мэргэжил, боловсрол шаардагдахгүй энгийн ажилд ажиллаж байгаа ажилтны авч байгаа цалингийн хамгийн бага хэмжээ бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөнөөр цалингийн дүнд өөрчлөлт орохгүй. Тиймээс дээрх шийдвэр зөвхөн цалингийн доод хэмжээгээр цалин хөлс авч байгаа ажилтнуудад хамаатай юм.