Данийн “Lightyear” компани масс үйлдвэрлэлд бэлэн, нарны эрчим хүчээр ажилладаг дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүрт автомашинаа энэ оны эцсээр хэрэглэгчдийн гарт хүргэх гэж байна.
Энэ автомашиныг зуны нөхцөлд хэдэн сарын турш цэнэглэлгүй жолоодох боломжтой гэж компани амлаж байгаа. Эх бие, дээврийг нарны хавтангаар бүрсэн тус загвар нэг өдөрт 70 км зам туулах хэмжээний эрчим хүчийг нарнаас хураана. Түүнчлэн 60 кВт.цагийн хүчин чадалтай цэнэг хураагууртай, дүүрэн цэнэгтэй үед 700 гаруй км зам туулах чадвартай байх юм.
Үнийн хувьд 260 мянган ам.доллароор худалдаанд гаргахаар төлөвлөсөн бөгөөд нийт 949 ширхгийг үйлдвэрлэхээр болжээ.