Финляндын Ерөнхий сайдаар 36 настай Санна Марин гэдэг бүсгүй ажилладаг.
Тэрээр улстөрд шинэ соёл авчрах зорилго тээсэнээ тогтмол илэрхийлж ирсэн.
С.Марин нь 2021 оны 05 сарын 31-нд нэгэн дуулианд нэр холбогдож байв. Залуухан Ерөнхий сайд албан ёсны байранд байх үедээ гэр бүлийнхэндээ өглөө бүр 80 еврогийн өглөөний цайг татвар төлөгчдийн мөнгөөр захиалдаг байжээ.
“Өглөөний цайны тэтгэмж”-ийн давуу тал нь хүйтэн хоол захиалж болдог.
Улсын төсвөөс энэ зардалд ойролцоогоор 850 евро (сард) зарцуулж иржээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гаргаж ирсэн баримтад С.Марин уучлалт гуйж, хоолны мөнгөө төлсөн. Түүний хийсэн зүйл албан ёсны удирдамжийн хүрээнд байсан бөгөөд энэ тэтгэмжийг түүний өмнөх бүх Ерөнхий сайд ашиглаж байжээ.
Гэвч бүсгүй татвар төлөгчдийн мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулах нь оновчгүй хэмээн зогсоожээ.
Эх сурвалж: taru-anniina.medium.com