Монгол эх орныхоо өнцөг булан бүрээс цугласан явган алхагчид, аялагчид үзэсгэлэнт сайхан Хөвсгөл нутаг, сэрүүн цэнгэг уст Хөвсгөл далайн эргээр 3 өдрийн нийт 100 км-ийн явган алхалт хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр дэхь нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын холбогдох зорилгын хүрээнд Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын санаачилгаар үндэсний хэмжээнд “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг улс орон даяар 2022 оны 3 дугаар сарын 30-наас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл зохион байгуулах тухай шийдвэр гарсан билээ.
Энэхүү аяныг Эрүүл Мэндийн Яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Биеийн Тамир Спортын Улсын Хороо, ДЭМБ болон “Монголын явган алхалтын холбоо” нь хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын баталсан тус аяны үйл ажиллагааны хөтөлбөрт “4 аймаг 400 км” уртын явган аялалын хөтөлбөр тусгагдаж батлагдсан.
Энэ удаад тус сорилтот явган аялалын хөтөлбөрийн хүрээнд хангайн бүсийн арга хэмжээг Хөвсгөл аймагт “Хөх сувдны эрэлд 100 км” сэдвийн дор 2022.07.29 – 08.02-ны өрүүдэд зохион байгуулагдлаа.
Явган алхалт нь хүн амын хөдөлгөөний дутагдал, түүнээс улбаатай олон төрлийн өвчин эмгэгээс сэргийлэх хамгийн үр нөлөөтэй, түгээмэл арга төдийгүй хамгийн олон хүнийг хамруулж чадах өргөн далайцтай, бүх нийтийн спорт юм.
Тиймээс эрүүл мэндийнхээ төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн бие мах, сэтгэл зүрхээрээ үлгэрлэн харуулж, олон нийтийг явган алхалтад уриалан дуудаж байгаа нийт оролцогчид, явган алхагчид та бүхнээр бахархаж байна.
Энэ удаагийн хангайн бүсийн 100 км-ийн явган алхалтын арга хэмжээг зохион байгуулсан Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбооны салбар Хөвсгөл аймгийн Явган Алхалтын Холбооны хамт олонд, дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж, тус арга хэмжээг бодитой хэрэгжих бүх нөхцлийг бүрдүүлсэн Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар, Хөвсгөл аймгийн Биеийн тамир, Спортын газар, Хатгал тосгоны эмнэлэгийн хамт олон, Орхон аймгийн Явган Алхалтын Холбоо, Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Х.Оюун-Эрдэнэ нарт талархал илэрхийлж, амжилт хүсье!
Мөн явган алхагчдад байгаль дэлхий, цэвэр усаа хайрлах үзэл санааг уриалж нийт алхагчдад Экос- Ecos брэндийн зүгээс цэвэр усаар дэмжиж, Doogeeбрэндийн зүгээс шилдгийн шилдэг оролцогчид хамгийн сүүлийн үеийн ухаалаг бугуйн цагаар шагнав.
Экос цэвэр ус нь PH 8.5 шүлтлэг ус тул аяны замд ходоод гэдэсний үйл ажиллагаанд сайн нөлөөтэй төдийгүй, хөлсөөр алдсан эрдэс бодисыг нөхөж, шөрмөс татахаас сэргийлэх зэрэг олон талын давуу талтай ус юм. Монголын зах зээл дэх хамгийн шилдэг ус.
Doogee брэндийн бүтээгдэхүүнүүд нь аялагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн бөх бат чанар, үзүүлэлт, шөнийн гар чийдэн, луужин, халуун хэмжигч, зай хэмжигч г.м маш олон арр-ууд нь явган алхагчдын хэрэгцээнд бүрэн нийцсэн тул манай холбоо хамтран ажилладаг юм.
Ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье!