Дэлхийн 42 орон, тэр дундаа Европын холбооны бүх улс ОХУ-ыг нэн даруй Европ дахь хамгийн том Запорожье цөмийн цахилгаан станцаас цэргээ гаргахыг уриаллаа.
Европын холбооны сайт дээр нийтлэгдсэн уг мэдэгдэлд “Бид Оросыг өөрсдийн зэвсэгт хүчин болон Запорожье АЦС дахь бусад бүх зөвшөөрөлгүй хүмүүсийг нэн даруй станцын ойр орчим болон Украины нутаг дэвсгэрээс гаргахыг уриалж байна” гэжээ.
Оросын зэвсэгт хүчин Запорожье цөмийн цахилгаан станцад байгаа тул станцын ажилтнууд болон Украины эрх баригчид цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах тухай өөрсдийн үүргээ биелүүлэх боломжгүй болсон бөгөөд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагт ажлаа хийхэд нь саад болж байна гэжээ.
Европын холбооны улс орнуудаас гадна уг мэдэгдэлд Их Британи, Австрали, Канад, АНУ, Өмнөд Солонгос, Япон болон бусад орнууд нэгдсэн байна.
Оросын зэвсэгт хүчин өнгөрөгч гуравдугаар сард Запорожье цөмийн цахилгаан станцыг эзэлсэн ч өнөөдрийг хүртэл украин инженерүүд ажиллуулж байгаа аж.
Эх сурвалж: ВВС