ЕБС-ийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг баталгаажуулах хугацааг энэ сарын 29-ны өдөр буюу ирэх даваа гарагийг 12:00 цаг хүртэл сунгалаа.
Дээрх хугацаанд эцэг эх, асран хамгаалагч хүүхдийнхээ бүртгэлийг баталгаажуулах аж. Мөн өнөөдрийн 15:00 цагийн байдлаар 72,170 хүүхэд бүртгүүлэх боломжтойгоос 39,045 хүүхдийн бүртгэл албажсан байна.
Түр түдгэлзүүлсэн төлөвт байгаа хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн элсэлтийн комисстой биечлэн уулзаж, мэдээллээ баталгаажуулах юм.