Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 05-ны өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрний усны түвшин аажим буурсан хэдий ч Хэрлэн гол Чойбалсан хот, Хархираа гол Тариалан сум, Улз гол Эрээнцав сум орчимд үерийн түвшинг 5-65 см даван үерлэж байна.
Иймд дээрх голуудын сав дагуу амьдарч байгаа ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.