Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн бэлэн байдлыг хангах Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын сайд нарын бага хурал энэ сард Австрали улсад зохион байгуулагдана. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас хоёр жил тутамд Ази, Номхон далайн бүс нутгийн сайд нарын бага хурлыг зохион байгуулдаг билээ. Тус хурал энэ жил Австрали улсын Брисбен хотод зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд С.Амарсайхан оролцоно.