Монгол Улс даяар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ыг “Илүү их уншъя” уриатай тэмдэглэх ба Сүхбаатарын талбайд өнөөдрөөс эхэлж гурав хоног үргэлжлэх юм. Мөн орон нутгийн төв талбай бүр энэ жишгээр номын баярыг тэмдэглэх аж.
Энэ удаагин номын баярт 400 гаруй ААН, байгууллага оролцохоор бүртгүүлжээ.
“Энэ өдрүүдэд маш олон хөтөлбөр зохион байгуулна. Нийтийн урлаг, спортын тэмцээн болно. Шинэ ном, зохиолын үзэсгэлэн дэлгэнэ. Номын соёлыг хүндэтгэн дээдэлдэг хүмүүстэй алдартай зохиолчид уран бүтээлийн ярилцлага хийнэ” хэмээн Нийслэлийн соёл урлагийн газрын дарга О.Анхбаяр зохион байгуулагчид онцолж байна.