Берлин хотын төвд зохион байгуулагдсан Зул сарын баярын
худалдааны үеэр ачааны машин дайрч, 12 хүн амь насаа алдаж, 50 гаруй хүнийг
хүнд, хөнгөн гэмтээсэн халдлага гарсан билээ.
Энэ
хэргийг Герман улс \”террорист халдлага” гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэгвэл
өчигдөр Исламын улс бүлэглэлийн AMAQ цахим хуудсанд \”Берлинд үйлдсэн аллагыг гүйцэтгэгч нь
Исламын улсын дайчин байсан бөгөөд олон улсын эвслийн цэргийн ажиллагаанд өгсөн
хариу юм” гэж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл Германд үйлдсэн халдагыг Исламын
бүлэглэл үйлдсэн гэдгээ зарлав.
Германы
канцлер Ангела Меркел дүрвэгчдэд нээлттэй бодлого баримтална гэж мэдэгдэж
байсан хэдий ч энэ явдлаас үүдэн байр сууриасаа буцаж магадгүй болчихоод байна.
Үндэстэн агентлаг