С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн байж болзошгүй хэмээн Ц.Амгаланбаатар,
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татаж, мөрдөн байцааж, шүүхэд
шилжүүлсэн. Тэгвэл 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр С.Зориг бусдын гарт амь
насаа алдсанаас хойш 18 жилийн дараа анхны шүүх хуралдаан болов. Гэхдээ
шүүгчдэгч, өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу шүүх хурлыг 12 дугаар сарын 21-ний
өдөр буюу өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.
Яг одоо Цагдан хорих 461 дүгээр ангийн Шүүх танхимд хэмээн Ц.Амгаланбаатар,
Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг шүүх шүүх хуралдаан эхэлж байна. Хэрэгт улсын
нууцтай холбоотой асуудлууд байгаа учраас шүүх хурал хаалттай явагдаж байна.
Үндэстэн агентлаг