Хорих ангид хүн нас барсан хоёр тохиолдол гарсан талаар цагдаагийн байгууллагаас өчигдөр хэвлэлийн хурал хийх үеэрээ товч мэдээлэл өгсөн юм.
ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Хорих ангид хүн нас барсан тухай дуудлага мэдээлэл ирээд, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Амь хохирогчийн нас барсан шалтгаан задлан шинжилгээний эцсийн хариугаар тодорхой болно” гэв.
Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар задлан шинжилгээний хариуг ажлын 3-21 хоногт гардаг байна.
Өмнө нь хорих ангид шүүгч амиа алдаж, хариуцлага алдсан албан тушаалтнууд чөлөөлөгдөж байсан юм.