Озон эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарчээ.
Уг эмчилгээтэй холбоотой асуудалд Эрүүл мэндийн яам анхаарал хандуулж байгаа эсэх талаарх сэтгүүлчийн асуултад Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр дараах хариултыг өглөө.
Манай улс гэлтгүй бусад улс оронд ч озон эмчилгээг буруу хийснээс болж цусанд агаар орж, улмаар амь насаа алдсан тохиолдол олон гарсан юм билээ. Энэ бол ямар нэг гоо сайхны газар хамаагүй хийх эмчилгээ биш. Озон эмчилгээний асуудлаар ЭМЯ, МХЕГ хамтарсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд ойрын үед зохицуулалт шийдэгдэнэ” гэв.