Саудын Арабын “The Line” нэртэй 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, нүүрс хүчилгүй, есөн сая иргэн амьдрах боломжтой хотын барилгын ажил эхэлжээ.
Оршин суугчдынхаа эрүүл мэндийн хамгаалах, сайжруулах зорилготой “The Line” хот бусад хотуудаас ялгаатай нь хөндлөн биш босоо чиглэлд тэлсэн байх аж. Тус хот нь 500 метрийн өндөртэй, 200 метрийн өргөнтэй, 170 км урттай байх ба хотын нэг захаас нөгөө зах хүрэхэд 20 минут зарцуулдаг байхаар тооцжээ.
Түүнчлэн уг хотод автомашины зам байхгүй, учир нь оршин суугчид бүх төрлийн шаардлагатай үйлчилгээндээ таван минут алхаад л хүрч чадахаар баригдах гэнэ. Хотын ихэнх зохицуулалтыг хиймэл оюун ухаан хариуцах бөгөөд хотын дүрмийг хүртэл шинээр зохиож байгаагаа дурджээ.
Эх сурвалж: Dezeen