Бусдын толгой дээр хуулийн сургуулийн оюутан халуун кофе асгасан хэрэг өнгөрсөн гуравдугаар сард гарч байв.
Улмаар Прокурорын байгууллагаас тус хэрэгт холбогдох этгээдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-д зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Түүнд оногдуулсан хилийн хориг одоо үйлчилж байгаа эсэхийг шүүхийн байгууллагаас тодруулахад “Хилийн хоригийг нь гуравдугаар сарын 15-нд цуцалж, дөрөвдүгээр сарын 4-нөөс дахин хугацаагүй хилийн хориг тавьж шийдвэрлэсэн. Түүнээс хойш хилийн хоригийг нь цуцлаагүй” хэмээн хэллээ.