Өнөөдөр 11 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн “А” байрны цайны газарт үл мэдэгдэх хортой хий цацсанаас сурагчид, сургуулийн багш ажилтнууд хордож эмнэлэгт хүргэгдээд байна.
Одоогийн байдлаар аймгийн нэгдсэн эмнэлэгт 40 гаруй сурагч, ажилтнуудад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн ажиллаж байгаа аймгийн “DBS” телевиз шууд дамжуулан хүргэж байна.
Одоогоор сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, мэргэжлийн байгууллагууд ямар бодис цацагдсаныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Эмнэлэгт ирсэн сурагчид болон багш ажилтнуудад хордлого тайлах эмчилгээг хийж эхэлсэн талаар аймгийн нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.