Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд та 100,000 төгрөгөөр худалдаж авч байсан өргөн хэрэглээний бараа, үйлчилгээг аравдугаар сард 114,500 төгрөгөөр авдаг болсон гэж ойлгож болно.
Ийнхүү үнийн өсөлт 14.5 хувь чангарахад
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 24.9 хувь),
- согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2
- хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 17.2 хувь,
- эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.6 хувь,
- тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлснийг Үндэсний Статистикийн Хорооны судалгаа харуулав.
Харин аравдугаар сард өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.1 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 1.8 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
- Хүнсний барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2021 оны аравдугаар сард 18.6 хувиар, 2022 оны 10 дугаар сард 16.1 хувиар өсөж, өсөлтийн хурдац 2.5 нэгж хувиар буурч, харин хүнсний бус бараа, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны аравдугаар сард 7.6 хувиар, 2022 оны аравдугаар сард 13.8 хувиар өсөж, өсөлтийн хурдац 6.2 нэгж хувиар нэмэгджээ.
- Барааны бүлгийн үнэ өнгөрсөн оны аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, 2022 онд 16.5 хувиар өсөж, өсөлтийн хурдац 4 нэгж хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 2021 оны аравдугаар сард 4.7 хувиар, 2022 оны аравдугаар сард 8.3 хувиар өсөж, өсөлтийн хурдац 3.6 нэгж хувиар тус тус нэмэгдсэн байна.
Мах, махан бүтээгдэхүүний үнэ 2022 оны аравдугаар сард өмнөх сараас 3.9 хувиар буурахад хонь, ямааны махны үнэ дунджаар 6.8 хувь, үхрийн махны үнэ 1.8 хувь, адууны махны үнэ 0.1 хувиар, харин өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар буурахад хонь, ямааны махны үнэ 7.3 хувь, адууны махны үнэ 6.1 хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.