Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулах \”Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүн 18.00 цагт эхлэнэ.
Тус цэнгүүний үеэр Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замуудыг түр хугацаанд хаах юм байна. Мөн ойр орчмын зогсоолууд иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх учраас иргэд өөрсдийн тээврийн хэрэгслийг Хангарди ордон, Улаанбаатар зочид буудал, ДБЭТ, УДЭТ, Спортын төв ордон зэрэг зогсоолуудад байршуулах боломжтой юм байна.
Харин автомашингүй очих иргэдэд нийтийн тээврийн их багтаамжийн 658 автобус үйлчлэх бөгөөд Замын цагдаагийн алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газрын алба хаагчид иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах аж.