Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн босгон дээр экспорт импорты шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр зам ашиглалтад орлоо.
✅Бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр богино хугацаанд буюу найман сарын дотор бүрэн ашиглалтад оруулж төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн болов.
✅Төмөр зам ашиглалтад орсноор Замын-Үүд-Эрээний төмөр замын боомт 1956 онд байгуулагдсанаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь гарцтай болж байна.
✅ Тус төмөр зам нь Монголчуудын өөрсдөө барьсан 2 дахь төмөр зам болж байна. Бүтээн байгуулалтад үндэсний 120 аж ахуйн нэгж, 600 инженер, 3000 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болж байна.
✅Импорт экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэгдэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж, дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 километроор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэж байна.
✅ Зүүнбаян- Ханги чиглэлийн төмөр зам нь өргөн, нарийн царигийн гарцтай болсноороо онцлог юм. Ингэснээр БНХАУ-ын Мандал боомттой шууд холбогдоход боломжтой болжээ.