Дархан-Уул аймагт энэ сарын 4-нд гэрээсээ гараад алга болсон 16 настай охиныг ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Охиныг нийт 22 хоногийн дараа буюу энэ сарын 26-ны өдөр буюу Баасан гарагт ар гэрт нь эсэн мэнд хүлээлгэн өгсөн тухай Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Түүнийг өмнө нь самарт явсныг тогтоосноо цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.
Иймд иргэд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд – эцэг эхийн хооронд ямар нэгэн нууц байхгүй, хүүхдүүдийн нууц зөвхөн эцэг, эхэд аюулгүй хадгалагдаж, тэднээс хамгийн зөв шийдэл, зөвлөгөө өгөх болно гэдгийг ойлгуулж байхыг зөвлөв.