• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 6 сарын 9
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Вьетнамын иргэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрчээ

    Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах саванг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

    Б.Пүрэвдагва: Натур орчимд орон сууц, үйлчилгээний барилга бариулахгүй

    Д.Амарбаясгалан: 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3,000 төгрөг хүрсэн нь төрийн дэмжлэг хэтэрснийг харуулж буй хэрэг

    Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглолоо

    БЗС-аас олгосон зээлийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш 10 тэрбум төгрөгийг эргэн төлжээ

    Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

    Цэргүүд тангаргаа өргөж, эх орныхоо дархан хилийг манах эрхэм үүргээ хүлээн авлаа

    “Замын-Үүд–Эрээн хотын эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн Монголын талын Гүйцэтгэх зөвлөл хуралдлаа

    ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

  • Улс төр

    С.Цэнгүүн: Засгийн газар өнөөдрөөс БЭТ томилох боломжгүй болж байна

    Явган замаар скүүтер, мопед явахыг хориглосон хууль батлагдлаа

    Хагас коксон түлш хэрэглэснээр Улаанбаатарын агаарын бохирдол 54% хүртэл буурсан гэж эрдэмтдийн зөвлөл дүгнэжээ

    С.Цэнгүүн: Энэ жил дахиад БНХАУ-аас нүүрс авахад 300 тэрбум төгрөг зарцуулна гэдэг маш хариуцлагагүй асуудал

    Н.Номтойбаяр: 5.5 их наяд төгрөгөөр сунадаг шаттай хоёр техник авна, ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцно

    Хятадын компаниуд шаардлага хангаагүй тул Бортээг ордыг “Эрдэнэс Тавантолгой” ашиглана

    Ж.Энхбаяр: Манай улс хөрөнгө оруулагчдад ээлтэй байдлаар 109 дүгээрт буюу нэлээд хойно орж байна

    Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх үндэсний чадавхыг бэхжүүлнэ

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

  • Дэлхий дахинд
    Хиймэл оюун Дундад зууны, тайлагдаагүй бичгийг уншиж чаджээ

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    Израйль газын 70 хувийг хяналтдаа авна

    ОХУ дуунаас хурдан пуужин ашиглаж Киевийг галдав

    Конго улсад эбола вирусийн халдвартай хүмүүсийг эмчилж байсан нүүдлийн эмнэлгийг бухимдсан иргэд галдан шатаажээ

    329 байршилд стандарт бус хашааг буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлжээ

    АНУ-д агаарын шоуны үеэр хоёр сөнөөгч онгоц мөргөлдөн сүйрчээ

    Зеленський: АНУ-ын ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байгаа энэ үед ОХУ анхаарал татахыг хичээж байна

    АНУ, Хятадын удирдагчид Ираныг цөмийн зэвсэггүй, Ормузын хоолойг нээлттэй байлгахаар тохиролцжээ

    Куба улс шатахуун болон нефтийн нөөцгүй болжээ

    АНУ, БНХАУ-ын дээд хэмжээний уулзалтаар хэлэлцэх асуудлууд

  • Эрүүл мэнд
    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

    Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлжээ

    ОХУ-ын “Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг иргэд, төмөр замчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээр Монголд ирлээ

    Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

    Аргентин улс хантавирусийн дэгдэлтийг шалгаж байна

    Хантавирусийн батлагдсан тохиолдол 11 болж, франц өвчтөн амьсгалын аппаратад оржээ

    Монгол хүний давсны хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс өндөр хэвээр байна

    ДЭМБ: Хантавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж магадгүй

    Хантавирусийн халдвар дэгдсэн хөлгийн аяллаас эх орондоо буцаж ирсэн Францын иргэнээс өвчний шинж тэмдэг илэрчээ

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

    Ч.Хүрэлбаатар: Гурван ч ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ

    Монголын хөлбөмбөгийн тоглогч, албаныхан тоглолт наймаалцсан уу?

    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

No Result
View All Result

Монгол, Япон улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ

by undesten
2022-11-30 12:14
in Онцлох мэдээ, Улс төр
0
Монгол, Япон улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нарын албан ёсны хэлэлцээний дүнгээр “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг хөгжүүлэхэд чиглэсэн Хамтарсан мэдэгдэл гаргав.

Хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улс, Япон улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийг байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдэл

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар төрийн айлчлал хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 11 дүгээр сарын 29-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр энэхүү Хамтарсан мэдэгдлийг гаргав. Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар Монгол Улс, Япон Улс хоорондын харилцааг цаашид улам бэхжүүлэхийн зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хүрээнд бүс нутаг, олон улсын тавцанд хоёр улс тус тусдаа  “Чөлөөт, нээлттэй, Энэтхэг, Номхон далай”-н үзэл санааны хүрээнд дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэхийг зорилго болгон “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв.

Өнөөг хүртэлх хоёр улсын харилцааны ололт, амжилт

Хоёр улсын төр, засгийн тэргүүн нар (цаашид “Талууд” гэх) дипломат харилцаа тогтоосноос хойших 50 жилийн хамтын ажиллагааг дүгнэж, Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн чөлөөт эдийн засагт шилжих үед Япон Улс дэлхийн улс орныг түүчээлэн дэмжлэг туслалцаа үзүүлсний дүнд хоёр улсын харилцаа үсрэнгүй хөгжиж, өнөө цагт эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий “Стратегийн түнш” болсныг дахин нотолж, үүнийг өндрөөр үнэлэв.

Талууд хоёр улсын дараах хамтын ажиллагааг өнөөг хүртэлх хугацаанд, тэр дундаа 1996 онд “Иж бүрэн түншлэл”, 2010 онд “Стратегийн түншлэл”-ийг байгуулснаас хойш доор дурдсан хамтын ажиллагааны хүрээнд ололт амжилт, туршлага хуримтлуулахын сацуу хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг онцолж, талархан хүлээн авав. Үүнд:

  • Улс төр, аюулгүй байдлын салбарт дээд, өндөр түвшний харилцан айлчлал, Засгийн газар хоорондын харилцан ойлголцол гүнзгийрч, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж ирсэн.
  • Япон Улс нь Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбар дахь үйл ажиллагааг тууштай дэмжиж ирсэн тэргүүний хандивлагч улс юм. Түүнчлэн, Монгол Улс нь Япон Улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг анх удаагаа байгуулсан бөгөөд Япон Улсаас Монгол Улсад харилцаа, холбоо болон тээвэр, логистикийн салбарт томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийх зэргээр эдийн засгийн хамтын ажиллагааг нягт хөгжүүлж ирсэн.
  • Боловсрол, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа, “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд найрсаг солилцоо, харилцан ойлголцол гүнзгийрч, бүхий л салбар дахь хүний нөөцийг дэмжих хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
  • Бүс нутаг, олон улсын тавцан дахь хоёр талын нягт хамтын ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн үйл явцад илрэлээ олж, бодит түвшинд хөгжиж байна.
  • Монгол Улсын Засгийн газар болон ард иргэд 2011 онд Япон Улсын зүүн бүс нутаг байгалийн гамшигт нэрвэгдэх үед нэн даруй тусламжийн гараа сунгасан зэргээр харилцан хүмүүнлэгийн туслалцаа үзүүлж ирсэн.

Монгол, Японы харилцааны хэтийн төлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойр дотно “гуравдагч хөрш” болох Япон Улсын зүгээс тус улсын хөгжил, цэцэглэлтэд хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлж, сүүлийн 70 гаруй жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдалд “Энх тайванч улс”-ын хувиар Япон Улсын оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида өнөөгийн хувьсан өөрчлөгдөж буй бүс нутаг, олон улсын нөхцөл байдалд далайд гарцгүй газар зүйн онцлог бүхий Монгол Улс эрх чөлөө, ардчилал, хүний эрх, хуулийн засаглал зэрэг үнэт зүйлсийг хамгаалж, олон улсын хамтын нийгэмлэгт хувь нэмрээ оруулан, нэр хүндтэй байр суурь эзэлсээр ирснийг өндрөөр үнэлэв.

Талууд өнөөг хүртэлх хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг ирэх 50 жилд үргэлжлүүлж, нийтлэг үнэт зүйлстэй түнш улс орнуудын хувьд “эрх чөлөө, ардчиллын мөн чанар”-ыг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлж, хамтдаа хөгжих хүсэл эрмэлзэлтэйгээ нотлов.

Үүний зэрэгцээ талууд бүс нутаг, олон улсын нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөж байгаа үед хуулийн засаглалд суурилсан чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг хадгалж, бэхжүүлэх, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг бий болгох, энх тайван, тогтвортой байдлыг хангах асуудал урьд өмнө байгаагүйгээр чухлаар тавигдаж буйг дахин нотлов. Мөн энэ хүрээнд аливаа бүс нутагт нөхцөл байдлыг хүчээр, нэг талын шийдвэрээр өөрчлөх асуудлыг үл хүлээн зөвшөөрч, олон улсын хууль, журамд үндэслэн мөргөлдөөнийг энх тайвны аргаар шийдвэрлэхийн чухлыг дахин нотлов. Эдгээр нөхцөл байдлын улмаас бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө цаашид хамтран ажиллаж, хувь нэмэр оруулах зорилгоор хоёр улсын харилцааг шинэ түвшинд хүргэж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийг байгуулахаар санал нэгдэв.

Энэ хүрээнд Талууд дараах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Улс төр, аюулгүй байдлын салбар

Улс төр, аюулгүй байдлын салбар дахь талуудын хамтын ажиллагааг дээд, өндөр түвшинд хадгалах бөгөөд энэхүү хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэх зорилгоор батлан хамгаалахын инженерийн тоног төхөөрөмж нийлүүлэх болон техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ.

  • Эдийн засгийн хамтын ажиллагаа

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд шаардлагатай хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлнэ. Хоёр улсын Засгийн газар Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт зэргээр дамжуулан уян хатан, харилцан үр өгөөжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлж, улам бэхжүүлэхийг зорьж ажиллана.

Монгол, Японы хамтын ажиллагааны шинэ бэлгэ тэмдэг болсон Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал нь Япон зэрэг бусад гадаад улс орноос хөрөнгө оруулалт татахад ач холбогдолтой болохыг харгалзан цаашид тус нисэх онгоцны буудлын менежментийн хэвийн үйл ажиллагааг хангаж, агаарын тээврийн чиглэлийг нэмэгдүүлэн идэвхжүүлэх зэргээр дэмжлэг үзүүлнэ.

Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэл, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг өсгөн нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдал, Япон Улсаас хөрөнгө оруулалт татах зорилгоор хууль эрх зүйн болон бизнесийн орчныг сайжруулах, эрдэс баялаг, нэн ялангуяа газрын ховор элементийн хайгуул, олборлолтын салбарт хамтран ажиллах боломжийг судлах, эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хот, хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох чиглэлээр хамтран ажиллана.

  • Хүнд чиглэсэн хөрөнгө оруулалт

Бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээн санал нэгдэж, хүний нөөцийг хөгжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, цаашид хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлнэ. Ялангуяа хоёр улсын ирээдүй хойч үеийг түүчээлэх залуучуудын солилцоог гүнзгийрүүлнэ.

  • Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа

НҮБ-ын дүрэм болон хуулийн засаглалд суурилсан олон талт хамтын ажиллагааг мөрдлөг болгон ажиллана. Мөн олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх хамтын ажиллагааг үргэлжлүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэл болон НҮБ-ын үйл ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг өрнүүлнэ. Энэ хүрээнд энхийг сахиулах ажиллагаан дахь Монгол Улсын Зэвсэгт хүчнийг чадавхжуулахад чиглэсэн Япон Улсын дэмжлэг чухал ач холбогдолтойг онцлов. Бүс нутаг болон олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад энэхүү үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тогтов. Мөн олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө тулгарч буй эдийн засгийн шинэ сорилтыг даван туулахын тулд эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

Хүний эрхийг хамгаалах олон талт хамтын ажиллагаа болон дэлхий дахин дахь хүний эрхийг хамгаалах чиглэлээр явуулж буй үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

ЯПОН УЛС “МОНГОЛ УЛСЫН ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД БАЙХ СТАТУС”-ЫГ ДЭМЖИНЭ

Цөмийн дайн нь хүн төрөлхтөн, соёл иргэншил, хүрээлэн буй орчинд мөхөл, сүйрлийн үр дагавартай гэдэгт санал нэгдэж, олон улсын түвшинд цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх, хураах эрх зүйн тогтолцооны суурь болсон Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг тууштай мөрдөж, бэхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана. Япон Улс “Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статус”-ыг дэмжинэ.

Монгол Улс “Хирошимагийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний дагуу цөмийн зэвсгийг хураах чиглэлээр Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида-гийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэмжиж, цөмийн зэвсгээс ангид байх дэлхий ертөнцийн төлөөх олон улсын эрдэмтдийн зөвлөл байгуулахыг сайшаана. Үүнээс гадна талууд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл улам нэмэгдэж, олон улсын аюулгүй байдлын орчин эрс доройтож байгаад гүнээ санаа зовниж, цөмийн дайнд ялагч хэзээ ч байхгүй тул цөмийн дайн хийхгүй гэдгээ нотлохыг бүхий л улс орнуудад уриалав.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгах, Зүүн хойд Азийн энх тайван, тогтвортой байдлыг хангах хүрээнд БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолыг бүрэн хэрэгжүүлж ажиллахыг уриална. Мөн хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг уриална.

Талууд НҮБ-ын дүрэм, улс орнуудын бүрэн эрх болон эрх тэгш байх зарчим, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх, заналхийлэл болон хүч хэрэглэхийг хориглох тухай олон улсын эрх зүйн өндөр ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Энэ үүднээс Украины ард түмний зовлон бэрхшээлд санаа зовниж байгаагаа илэрхийлэв.

НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенц (UNCLOS)-д заасны дагуу усан болон агаарын хөлөг онгоцоор чөлөөтэй зорчих зэрэг эрх болон эрх чөлөөт байдлыг тууштайгаар хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

Талууд дэлхийн тулгамдсан асуудал болох байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар цаашид хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэвшүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад ойжуулах төсөл болон 20 мянган монгол хүүхэд, залуустай мод тарих үйл ажиллагаа зохион байгуулах зэргээр байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээрх танин мэдэхүй, сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, тууштай дэмжлэг үзүүлнэ. Монгол Улсын Засгийн газар эдгээр төслийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллана.

Талууд дээрх чиглэлд үндэслэн Монгол Улс, Япон Улсын хооронд ирэх 10 жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Талууд ирэх 50 жилд хоёр улсын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж, Монгол, Японы ард иргэд бие биеэ улам сайн танин мэдэж, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлж, хоёр улсын хөгжил цэцэглэл болон бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөө хамтдаа хүчин чармайлт гаргаж, хоёр улсын шинэ түүхийг бүтээлцэхийн төлөө ажиллах хүсэл эрмэлзлээ нотолж, гарын үсэг зурав.

ShareTweet

Related Posts

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
Онцлох мэдээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа

2026-05-22 10:37
Гадаад хэлнээ “Mongolia” бус “Mongol” хэмээн нэрлэж, бичиж хэвшүүлэх нь зүйтэй гэж үзжээ
Нийгэм

2026-04-14 18:15
Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байх заалтаар маргаан үүсгэлээ
Улс төр

2026-03-26 17:38
}

Шинэ мэдээ

Вьетнамын иргэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрчээ

Вьетнамын иргэн Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтэрчээ

by undesten
2026-06-08 22:38
1

Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах саванг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

Ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах саванг дотооддоо үйлдвэрлэж эхэллээ

by undesten
2026-06-08 22:21
0

Б.Пүрэвдагва: Натур орчимд орон сууц, үйлчилгээний барилга бариулахгүй

Б.Пүрэвдагва: Натур орчимд орон сууц, үйлчилгээний барилга бариулахгүй

by undesten
2026-06-08 22:05
0

Д.Амарбаясгалан: 700 төгрөгөөр авсан буудай гурил болоод 3,000 төгрөг хүрсэн нь төрийн дэмжлэг хэтэрснийг харуулж буй хэрэг

Д.Амарбаясгалангийн хилийн хоригийг цуцалж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглолоо

by undesten
2026-06-08 17:02
0

БЗС-аас олгосон зээлийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш 10 тэрбум төгрөгийг эргэн төлжээ

БЗС-аас олгосон зээлийг мөрдөн шалгаж эхэлснээс хойш 10 тэрбум төгрөгийг эргэн төлжээ

by undesten
2026-06-08 16:14
0

Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

by undesten
2026-06-08 13:25
3

Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

by undesten
2026-06-08 12:13
2

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

Автобусны жолооч зорчигчид анхны тусламж үзүүлж, амийг нь аварчээ

by undesten
2026-06-08 12:01
0

Хиймэл оюун Дундад зууны, тайлагдаагүй бичгийг уншиж чаджээ

Хиймэл оюун Дундад зууны, тайлагдаагүй бичгийг уншиж чаджээ

by undesten
2026-06-08 11:04
0

Цэргүүд тангаргаа өргөж, эх орныхоо дархан хилийг манах эрхэм үүргээ хүлээн авлаа

Цэргүүд тангаргаа өргөж, эх орныхоо дархан хилийг манах эрхэм үүргээ хүлээн авлаа

by undesten
2026-06-07 17:32
6

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай