Хонконгийн засаг захиргаанаас 2022 оны арванхоёрдугаар сарын 29-нөөс эхлэн тус хот руу нэвтрэх болон дамжин өнгөрөх зорчигчдод тавих шаардлагаа сулруулжээ. Үүнд:
Ирж буй зорчигч сүүлийн 24 цагийн дотор хийсэн RAT буюу түргэвчилсэн тестийн сөрөг хариутай байх. Ингэхдээ заавал лабораторид хийлгэсэн байх шаардлагагүй, өөрөө хийсэн тестийн зураг байж болно.
12-оос дээш насны бүх гадаад иргэн Ковид-19 вакцины бүрэн тунд хамрагдсан англи эсвэл хятад хэл дээрх гэрчилгээтэй байх. Вакцины гэрчилгээний зураг гар утсан дээр байж болно.
12 нас хүрээгүй хүүхдийг Ковид-19-ийн вакцинд хамрагдсан байхыг шаардахгүй.
Хонконгт ирсэн зорчигчид ирсэн өдрөөс эхлээд өдөр бүр (нийт 5 өдөр) хийсэн RAT буюу түргэвчилсэн тестийн хариутай байх. (заавал лабораторид хийлгэсэн байх шаардлагагүй, өөрөө хийсэн тестийн зураг байж болно)
Монгол Улсын иргэд Хонгконг руу 14 хоногийн хугацаанд визгүй нэвтрэх боломжтой бөгөөд буцах тийзээ заавал авсан байх шаардлагатайг МИАТ ТӨХК-аас мэдээллээ.