Өргөө амаржих газрын гадна автомашиндаа төрсөн нярайн биеийн байдал нь тааруу, эрчимт эмчилгээнд шилжсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй.
Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас “Эх, нярай хоёрын биеийн байдал тогтвортой, одоогоор эмчийн хяналтад байгаа” гэлээ.
Эргэн сануулахад, эмнэлгийн гадна автомашиндаа амаржсан эхтэй холбоотой тус үйл явдал нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 22:00 цаг орчимд болсон юм.
Ингэхдээ ихэс гардуулах үйл ажиллагааг эмнэлэгт буюу ариутгасан орчинд үргэлжлүүлэн хийсэн. Одоо эх хүүхдийн биеийн байдал хэвийн.
Тусгай тасагт нөхрийн хамт хэвтэж байгаа. Түүнээс биш харьяаллын бус хэмээн буцаасан зүйл байхгүй гэдгийг өчигдөр Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа хэлсэн.