Чиний биеийн хэлэмж сэтгэл санааны чинь талаар ихийг өгүүлдэг. Бидэнд өөртөө итгэлтйэ харагдах шаардлага байнга л тулгарч байдаг. Шинэ ажилд орох үед, хүнтэй танилцах үед, чухал уулзалтын үеэр юмны учир мэддэг, ухаалаг, өөртөө итгэлтэй харагдахын тулд дараах хялбар типүүдийг дотроо санаж, өөрийгөө хянаарай.
Битгий сандар. Хөлөө чичрүүлж, хуруугаа товшиж, үсээ байн байн оролдох мэтийн сандарсныг илтгэх үйлдлүүдийг хийхээ хүчлэн зогсоо.
Гараа битгий зөрүүл. Ихэвчлэн хүмүүс уурласан үедээ, эсвэл эргэлзээтэй өөртөө итгэлгүй байгаа үедээ харилцаагаа хааж буйн тэмдэг болгож гараа зөрүүлдэг. Тиймээс өөртөө итгэлтэй харагдая л гэж бодож байвал гар хөлөө зөрүүлж суухаас зайлсхий. Хэнээс ч юунаас ч айхгүй байгаагаа мэдэгдүүлэхийн тулд биеэ нээлттэй байлга.
Сандалдаа шигдэж суухаа боль. Цэх сууж байгаа хүн өөртөө итгэлгүй байсан ч итгэлтэй юм шиг харагддаг. Бас нугдайж зогсож болохгүй. Гэхдээ бүр \”зогс” комманд авсан юм шиг харагдаж болохгүй гэдгийг санаарай. Бардам бай, эрүүгээ өргө.
Хөдөлгөөнөө удаашруул. Тайван, өөртөө итгэлтэй байгаа хүн аажуухан алхаж, удаан хэвийн хэмнэлтэй ярьдаг. Түргэн түргэн шулганаж, хурдан алхалж, хурдан хөдлөх тусам чи сандарч байгаагаа мэдэгдүүлнэ. Юу хийхээ мэдэж байгаа хүн удаан алхдаг.
Гэрэлт. Инээж хөхөр. Гэхдээ байнга хошигнох гэсний хэрэггүй. Царайгаа гэрэлтүүлж хүссэнээрээ инээ гэхдээ хошин шогийн жүжигчин биш учраас нэг их хичээгээд дэмий.
Ширтэлгүйгээр нүд рүү нь эгцэлж хар. Нүд рүү нь хараагүй яриаг ярианд тооцохгүй. Гэхдээ хүний нүд рүү хэт их хараад байвал айлгаж орхино шүү.