Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ авлигын гэмт хэргийн эсрэг бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгааг мэдээллээ.
Мөн байгаль орчны тусгай хамгаалалттай газар нутгуудад газар олгох асуудалд хяналт, шалгалтын ажлууд үргэлжилж байгаа. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагааны тактикийн хувьд урьдчилж бүх мэдээллийг яривал хэргийг илрүүлэхэд төвөгтэй.
Нүүрсний хулгай гэдэг бол мөсөн уулын хэсэгхэн орой гэдгийг Ерөнхий сайд хэлж байсан. Үүнээс гадна гаалийн байгууллага, нийгмийн даатгал, татвар, тээвэр ложистик, төрийн худалдан авах ажиллагаа зэрэг олон салбарт байгаа авлига, албан тушаалын асуудлуудтай ямар нэгэн эргэлзээгүйгээр Засгийн газар тэмцлээ үргэлжлүүлж байгаа” гэв.
Мөн “Иргэдээс болон бусад хүнээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу бүх салбарт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Энэ оны зургаадугаар сарын 1-ний дотор орлогоосоо давсан хэрэглээтэй төрийн албан хаагчдыг ажлаа сайн дураар өгөхийг Ерөнхий сайд уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс өөрийнхөө орлоготой нийцсэн хэрэглээтэй байх нь шударга ёсны зарчимд нийцнэ” гэдгийг ярилаа.