• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 5
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

    Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

    ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

    Нийтийн тээврийн автобусны зогсоолын нэршлийг өөрчилжээ

    1000 төгрөгөөр гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэв

    Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн гурвыг нь бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

    Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгдлээ

    Өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

    Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилжээ

    Зөв төлөвшил хүмүүжилтэй ирээдүйн Монгол иргэнийг хамтдаа бүтээцгээе

  • Улс төр
    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

    Н.Учрал: Э.Батшугар сайд аа! Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг хэнтэй ч уулзахгүйгээр шийд

    Н.Учрал: Туулын хурдны замын төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зогсоолоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

    “Манжууд биднийг 200 жил боолчлоогүй”- Монголын түүхийг шинэ үзэл бодлоор

  • Дэлхий дахинд
    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Омикрон хувилбарын XBB.1.5 омог буюу Кракен

by undesten
2023-01-10 15:57
in Нийтлэл, Эрүүл мэнд
48
Өмнөд Солонгост ковидын халдварын тоо огцом өслөө
SHARETWEET

COVID-19 өвчнийг үүсгэсэн SARS-CoV-2 хэмээх шинэ коронавирусийн альфа, дельта, омикрон гэх мэтийн гол гол хувилбарыг хүн бүхэн мэддэг болсон билээ. Гэтэл өнгөрсөн жил энэ вирусийн эволюци хөгжил өөрчлөгдөөд, гол хувилбаруудынх нь нэрийг ч хооронд нь сольж андуурахаар байдалд хүргэж орхив. Яагаад вэ гэвэл, SARS-CoV-2-ийн нэг хувилбараас өөр шинэ хувилбар залган үүссээр байснаа болиод, омикрон хувилбар нь л дотроо л хувьсан өөрчлөгдөөд байдаг болсон төдийгүй асар түргэн өөрчлөгддөг боллоо. COVID-19 өвчний цар тахлын тархалтыг судалж, дэлхийн хүн амыг түгшээсэн хамгийн сүүлчийн хувилбарыг зарлан сэрэмжлүүлж байх үүрэгтэй Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) SARS-CoV-2-ийн омикрон хувилбараас хойш үүссэн омгуудыг сүүлдээ грек цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэдэг байснаа ч больчихлоо. Омикрон хувилбараас үүссэн шинэ омгууд нь тусгай нэр авахуйц хоорондоо ялгаатай вирусүүд биш хэмээн тус байгууллага үзэж байгаа ажээ.

Саяхан л хаа саагүй тархаж байсан BA.4, BA.5 зэрэг хувилбар ч юм уу, аль эсвэл BQ.1.1 хувилбарыг та санаж байна уу? Эдгээр хувилбарын нэрэн дэх үсэг болон тоонууд ямар учиртайг нь та ойлгодог уу?

Эдгээрийг та санахгүй, ойлгохгүй байж магадгүй ээ. Энэ хачин нэрнүүдээс болоод л хүмүүс ойлгохгүй байгаа юм хэмээн тайлбарлах мэргэжилтүүд ч гарах л байх. Түүнээс гадна, омикроны ямар ч шинэ хувилбар өөрт чинь аюул учруулахгүй хэмээн та бодож байгаа бол таны буруу биш. Ялангуяа, та омикроны халдвараар өвчлөөд эдгэрсэн юм уу, аль эсвэл, омикроны халдвараас сэргийлэх вакцины буустер тунг тариулсан бол тэгж бодох нь бүр ч аргагүй.

Гэвч SARS-CoV-2-ийн омикрон хувилбараас үүссэн шинэ омгууд улам ч халдвартай болж байгаагийнхаа зэрэгцээ хүний дархлааны хамгаалах урвалд огт өртөлгүй өвчин үүсгэх чадвартай болсоор байгаа юм шүү. Өөрөөр хэлбэл, омикрон хувилбараар өвчлөөд эдгэрсэн хүмүүс ч ялгаагүй, омикроны халдвараас хамгаалах вакцин тариулсан хүмүүс ч ялгаагүй, омикроны шинэ омгийн халдвар авч өвчилнө. Ийм учраас, омикрон гэдэг нэр ч, XBB.1.5 гэх мэтийн тэмдэглээ ч цаашдаа тохирохгүй болж байгаа талаар, Канад Улсын Онтарио мужийн Гуэлф хотын Их сургуулийн багш, биологич эрдэмтэн Райан Грегори  Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тайлбарласан юм.

SARS-CoV-2-ийн омикрон хувилбараас үүссэн шинэ омгуудын дотроос хамгийн халдвартай нь хэмээн ДЭМБ-аас зарласан XBB.1.5 омгийг профессор Райан Грегори Кракен хувилбар хэмээн нэрлэжээ. Кракен гэдэг бол скандиновын орнуудын ардын аман зохиолд гардаг далай тэнгисийн аварга том биетэй догшин мангасын нэр билээ.

Ер нь, профессор Райан Грегори омикрон хувилбараас үүссэн шинэ омгуудыг янз бүрийн үсэг тоонуудаар нэрлэсэн төвөгтэй нэрийг сольж, тэдгээр омгийн аюулыг нийт хүн амд амархан ойлгуулахын зэрэгцээ гудамжны нэр шиг амархан тогтоогдохоор нэрлэх гэж олон сар ажилласан байна. Тухайлбал: Дэлхийн янз бүрийн улс оронд ажиллаж амьдарч байгаа мэргэжлийн эрдэмтэд болоод эрдэмтний дайтай ухаалаг иргэдтэй энэ профессор харилцан, грекийн домогт гардаг нэрсээс эхлээд бусад салбарт хэрэглэгддэг тогтооход амархан Кайрон, Аргус, Базилиск, Тайфон гэх мэт олон нэрсийн цуглуулгатай болж, тэдгээр нэрээрээ омикрон хувилбараас үүссэн омгуудыг нэрлэдэг болсноор, анагаах ухааны салбарын мэргэжилтнүүд ч ойрын ирээдүйд аюул учруулж болзошгүй омгуудаас сэрэмжилдэг болжээ.

Канад Улсын Онтарио мужийн Гуэлф хотын Их сургуулийн багш, биологич эрдэмтэн Райан Грегори. Энэ эрдэмтэн, омикрон хувилбарын XBB.1.5 омгийг Кракен омог хэмээн нэрлэжээ.

2022 оны зун твитерийн нэгэн жиргээч омикроны BA.2.75 хувилбарыг Центавр хэмээн нэрлэснийг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч шүүрэн авч, мэргэжилтнүүд ч шүүрэн авч, энэ нэрийг өргөнөөр ашиглаж байгааг профессор Райан Грегори хараад, ерөөсөө омикрон хувилбараас үүссэн омгуудыг иймэрхүү маягаар нэрлэх нь зүйтэй юм байна гэсэн санаа төрсөн тухайгаа Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. Омикрон хувилбараас үүссэн XBB.1.5 омогт түүний өгсөн Кракен гэдэг нэрийг зул сарын баярын дараахнаас туйлын өргөн дэлгэр хэрэглэдэг болсон талаар Bloomberg мэдээлсэн юм. Ер нь, Кракен гэдэг нэрийг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ашиглаж байгаагаас гадна Insider, Sky News зэрэг үндэсний хэвлэл мэдээллийн  хэрэгслүүд ашигладаг боллоо. Үүнээс түрүүнд, Центавр гэдэг нэрийг эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд ашигласан төдийгүй Nature сэтгүүл, Тhe Guardian сонин зэрэгт ч ашиглаж байсан билээ. Тэгвэл одоо, SARS-CoV-2-ийн омикрон хувилбараас үүссэн омгуудын тархалтыг судалдаг зарим хүн эрдэмтдийн санал болгосон ердийн нэрсийг твиттерт бичсэн нийтлэлдээ хэштег болгон бичдэг болсон байна.

Профессор Райан Грегорийн үзэж байгаагаар, омикрон гэдэг нэр, SARS-CoV-2-ийн хувилбарыг ялган тодорхойлох чухал нэр хэвээрээ үлдэх боловч жил гаруй хугацаа өнгөрсний дараа ч юм уу, хэзээ ч юм, туйлын халдвартай шинэ омог энэ хувилбараас үүсэн дэлхийг хамран тархаад, хүн төрөлхтнийг түгшээж эхэлбэл, тэр шинэ омогт нэр өгөх шаардлага хэн нэгэнд гарцаагүй тулгарна. Хэрвээ ДЭМБ энэ ажлыг хийхгүй бол профессор Райан Грегори өөрөө хийхээр шийджээ.

Уул нь, COVID-19 өвчний цар тахлыг үүсгэсэн SARS-CoV-2-ийн шинэ хувилбарууд дараалан үүсэж эхлэх үед, ДЭМБ тэдгээр хувилбарыг грек цагаан толгойн үсгийн дарааллаар нэрлэх шийдвэр гарган, тэр журмаараа нэрлэж байсан юм. Гэхдээ хүмүүст эргэлзээ төрүүлэхээр ч юм уу, доромжилсон утгатай ч болчихмоор зарим үсгийг алгасан дараачийнх нь үсгээр нэрлэхээс өөр аргагүй болж байсан удаа бий. Жишээ нь: SARS-CoV-2-ийн шинэ хувилбарыг грек цагаан толгойн Nu үсгээр нэрлэчихвэл, англи хэлний “new” гэдэг үгтэй адилхан сонсогдох гээд, Xi үсгээр нэрлэчихвэл, Хятадын ерөнхийлөгчийн овогтой адилхан болчих гээд энэ хоёр үсгийг алгассан билээ. ДЭМБ SARS-CoV-2-ийн шинэ хувилбаруудыг иймэрхүү маягаар нэрлээд болох нь болж байсан ч омикрон хувилбар үүсээд бүх зүйлийг будилуулчихсан юм хэмээн профессор Райан Грегори тайлбарлаж өгсөн юм.

SARS-CoV-2-ийн омикрон хувилбараас үүссэн аюултай омгуудыг тохирсон нэрээр нэрлэх зорилготой профессор Райан Грегорийн байгуулсан сайн дурын багийн нэг гишүүн нь, АНУ-ын Арканзас мужийн Жоунсборо хот дахь Нью-Йоркийн Технологийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч декан, доктор профессор Раж Ражнараяанан юм. Хашир туршлагатай энэ эрдэмтэн профессорын хувьд ч, омикрон хувилбараас үүссэн учир нь олдохгүй олон омгийн талаар шинжлэх ухаанаас хол хөндий байдаг хүмүүст тайлбарлан таниулж, зөв ойлгуулахад бэрх байдаг талаар бидэнд ярьсан билээ.

Профессор Раж Ражнараяанан саяхан Fortune сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: “Вирусийн нэг л хувилбараас үүссэн янз бүрийн өвчин эмгэг үүсгэх чадвартай 200 өөр омгийг нэг л нэрээр нэрлээд байгаа нь өөрөө бэршээл учруулж байна” гэсэн юм.

Ер нь, SARS-CoV-2-ийн омикрон хувилбараас үүссэн шинэ омгуудыг тусгай нэрээр нэрлэхгүй байгаагаас болоод, олон түмэн буруу дүгнэлт хийх вий хэмээн  профессор Райан Грегорийн ч санаа нь зовж, профессор Раж Ражнараяананы ч санаа нь зовж явдаг ажээ. Тухайлбал: Омикрон хувилбар ерөөсөө хувьсан өөрчлөгдөхгүй байгаа юм шиг хүмүүс бодох юм уу, аль эсвэл, сарын өмнө омикрон хувилбарын халдвар авч өвчлөөд эдгэрсэн хүмүүс энэ хувилбараас үүссэн шинэ омгуудаар огт өвчлөхгүй дархлаатай болсон хэмээн андуурч магадгүй. Тэгвэл буруу шүү.

Омикрон хувилбараас үүсээд хүн амыг түгшээж байгаа шинэ омгуудыг ДЭМБ грек цагаан толгойн үсгээр нэрлэдгээ зогсоосон шалтгааныг нь Fortune сэтгүүлийн газраас албан ёсоор асуусан боловч тус байгууллага хариу өгөлгүй өнгөрсөн юм. Үнэндээ, ДЭМБ хариулахгүй өнгөрсөн нь шинжлэх ухаантай л холбоотой. Омикроны шинэ хувилбаруудыг судлан мөшгөөд л байвал хуучин хувилбаруудтайгаа холбоотой нь тогтоогддог. Гэхдээ ингэж судлах нь практикт нийцэхгүй талаар, Скриппсийн Эрдэм Шинжилгээний Хүрээлэнг анх үүсгэн байгуулагч бөгөөд захирал, тус хүрээлэнгийн молекулын анагаах ухааны багш, доктор профессор Эрик Топол өнгөрсөн намар Fortune сэтгүүлд ярилцлага өгөхдөө тайлбарлаж байсан юм. Тэр бээр цааш нь өгүүлэхдээ: “Омикроны шинэ хувилбаруудад ерөөсөө нэр өгөхгүй байх нь сайн зүйл биш. Ийм учраас, омикроны шинэ хувилбаруудад тохирсон нэр өгөхийг л эрдэмтдээс би хичээнгүйлэн гуйж байна. Харин энэ олон үсэг тоотой нэрсийг олон түмэн тогтоож чадахгүй шүү дээ” гэсэн билээ.

Профессор Эрик Тополын ярьснаар бол, саяхныг хүртэл дэлхий дахинд өргөн тархаад байсан омикрон хувилбарын BA.5 омгийг, грек цагаан толгойн үсгийн дарааллаар, Пи хувилбар гэж нэрлэх юм уу, аль эсвэл Сигма хувилбар хэмээн нэрлэх ёстой байжээ. Яагаад вэ гэвэл,  энэ BA.5 омог, хамгийн анх тархаж эхэлсэн омикрон хувилбар – BA.1-ээс ч нэлээд ялгаатай, сэмхэн тархдаг омикроны хувилбар – BA.2-оос ч нэлээд ялгаатай вирус байсан байна. Түүнчлэн, омикрон хувилбараас саяхан үүсэж, дэлхий дахиныг түгшээсэн BQ.1.1, XBB гэдэг хоёр омгийг ч грек цагаан толгойн үсгээр нэрлэх ёстой байсан талаар профессор Эрик Тополын бидэнд яриад, шалтгааныг нь тайлбарлахдаа: “Эдгээр омог дархлаанаас дээд зэргээр бултах чадвартайгаас гадна моноклон эсрэгбиед тэсвэртэйг нь судлаачид тогтоосон  юм” гэсэн юм. Тэр бээр омикрон хувилбарын шинэ омгуудыг нэрлэх талаар ярихдаа: “Грек цагаан толгойн үсгээр нэрлэж болно шүү дээ. Хүмүүсийн зохиож өгөөд өгөөд байгаа нэрээр нэрлэж болохгүй. Вирусийн омогт янз бүрийн хүмүүс янз бүрийн нэр өгөөд байвал одоогийн энэ үсэг тоонуудаас бүтсэн нэр шиг нь л будилуулсан юм болно” хэмээсэн билээ.

Дэлхийн хүн амын эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй SARS-CoV-2-ийн хувилбаруудыг ДЭМБ саяхнаас Pango lineages-ийн янз бүрийн үсэг тоонуудаар кодлосон нэрэрээр нь нэрлэдэг боллоо. Жишээлбэл: BA.2.75.2 хувилбар, BA.4.6 хувилбар гэх мэтээр ярьж байгааг та сонссон л байж таарна. Pango lineages-ийн үсэг тоонуудаар кодлосон нэр, зогсолтгүй мутацид орсоор байгаа вирусийн онцлогийг л тусган харуулдаг талаар профессор Райан Грегори тайлбарлаж өгсөн юм. Гэхдээ ийм нэр  ердийн хүн амд хэтэрхий ахадсан нарийн төвөгтэйгээс гадна амархан мартагддаг, хооронд нь сольж андуурахад хүргэдэг дутагдалтай ажээ.

Энэ талаар, профессор Раж Ражнараяанан бидэнд ярихдаа: “Намайг хүмүүст BA.1 хувилбар гэж хэлэхэд, тэд BL.1 хувилбар гэж хэллээ л гэж боддог юм. Энэ чинь хоёр өөр хувилбар шүү дээ. Хоёрхон үсгээр кодлосон нэр хүртэл ийм будилаантай байдаг юм” гэж билээ.

Харин профессор Райан Грегори Pango lineages-ийн үсэг тоонуудаар кодлосон нэрийн талаар тайлбарлахдаа, ийм нэр бол, үнэндээ, амьтныг ердийнх нь нэрээр биш, биологийнх нь зүйлийн шинжлэх ухааны нэрээр нэрлэсэнтэй адилхан хэмээн зүйрлэсэн юм. Жишээлбэл: Хулганыг хулгана гэж нэрлэхгүй Mus musculus хэмээн зүйлийнх нь нэрээр, хархыг харх гэж нэрлэхгүй Rattus norvegicus хэмээн зүйлийнх нь нэрээр нэрлэсэнтэй адилхан ажээ. Гэтэл жирийн олон түмэн ямар ч амьтныг шинжлэх ухааны нэрээр нэрлэдэггүй билээ. Харин хүмүүс бидэнтэй олонтаа тааралддаг, бидэнд ихээхэн ашиг тустай амьтдаас гадна аюултай амьтад, мах нь амттай ч юм уу, аль эсвэл аль нэгэн талаараа ашигтай амьтад нийтлэг нэртэй болсон байдаг талаар профессор Райан Грегори бидэнд ярьсан юм. Жишээлбэл: Шинжлэх ухааны нэрээр Oncorhynchus mykiss хэмээн нэрлэдэг нэгэн зүйлийн загасыг солонгон хулд загас хэмээн аятайхан нэрлэсэн байдаг аж. Ийм учраас, COVID-19 өвчний цар тахлыг үүсгэсэн SARS-CoV-2-ийн хувилбаруудыг ч иймэрхүү аятайхан нэрээр нэрлэх нь зүйтэй хэмээн энэ профессор зүтгэсээр иржээ. Тухайлбал: SARS-CoV-2-ийн омикрон хувилбарын BJ.1 омог, BM.1.1.1 омог хоёрын дундаас үүсээд, дэлхийн улс орнуудыг хамран тархсан XBB омгийг Грайфон хэмээн нэрлэх ёстой байсан юм гэж профессор Райан Грегори үздэг ажээ. Хэрвээ XBB омгийг, бүргэд шиг толгой далавчтай, арслан шиг том биетэй, соотойсон чихтэй үлгэр домгийн амьтны нэрээр Грайфон гэж нэрлэсэн бол, энэ омгийн хүн амд учруулах аюулыг нь амархан ойлгуулах байсан юм хэмээн энэ эрдэмтэн тайлбарлаад, “Ялангуяа, омикрон хувилбарын хүрээлэн байгуулчихаар олон шинэ омог дэлхийн янз бүрийн газар нутагт үүсэн тархаж байгаа нөхцөлд сэрэмжлүүлсэн нэр өгөх нь онцгой чухал ач холбогтолтой болж байна. Урд өмнө нь тархаж байсан ямар ч цар тахлын үед иймэрхүү байдал огт тохиолдож байгаагүй юм” гэлээ. Тэр бээр цааш нь тайлбарлахдаа: “Англи улсад тархаж байгаа вирусийн хувилбар, АНУ-д тархаж байгаа вирусийн хувилбараас огт өөр гэдгийг л бид тов тодорхой болгох ёстой. Гэтэл одоогийн бидний хэрэглэж байгаа “цагаан толгойн үсгэн шөл“ гэмээр тэмдэглээнээс үүнийг олж харах тун хэцүү байгаа юм” гэсэн юм.

SARS-CoV-2-ийн омикрон хувилбараас үүссэн омгуудыг үлгэр домгийн амьтдын нэрээр нэрлэх гэсэн профессор Райан Грегорийн аргыг хэрэглэн, Англи улсад тархаж байгаа вирусийн хувилбаруудыг Базилиск, Серберус гэх мэтээр нэрлээд, АНУ-д тархаж байгаа вирусийн хувилбаруудыг Хайдра, Аэтерна гэх мэтээр нэрлэвэл хэн ч эдгээр нэрийг хараад адилхан вирусүүд үү, өөр өөр вирусүүд гэдгийг дор нь ялгаж ойлгоно гэдэгт энэ эрдэмтэн итгэдэг ажээ.

“Хэрвээ COVID-19 өвчний цар тахлыг үүсгэсэн SARS-CoV-2-ийн омикрон хувилбар тасралтгүй мутацид орж, шинэ шинэ омог үүсгээд л байвал, үүсгэсэн омог болгоныг нь нэрлэчих гараг эрхэс, од, ододын орд, галактикуудын нэрсийн жагсаалт бэлхэн байж байна” хэмээн профессор Райан Грегори хэллээ.

Омикрон хувилбарын дараачийн шинэ омгийг энэ эрдэмтэн юу гэж нэрлэх гэж бодож байгаа бол доо?!

Англи хэлнээс орчуулсан анагаах ухааны доктор Э. Пүрэвдаваа (drpurev@gmail.com)

2023-01-09

Эх сурвалж:

Erin Prater. Meet the biology professor who named the surging ‘Kraken’ COVID Variant. He has more to help make sense of Omicron’s ‘alphabetic soup’. https://fortune.com/

ShareTweet

Related Posts

Ковид19-ийн шинэ хувилбар дэлхий даяар тарж эхэлжээ
Эрүүл мэнд

2024-09-24 15:39
ДЭМБ коронавирусийн JN.1 дэд хувилбарыг анхааралдаа авсныг зарлалаа
Эрүүл мэнд

ДЭМБ коронавирусийн JN.1 дэд хувилбарыг анхааралдаа авсныг зарлалаа

2023-12-20 10:40
Ж.Байгалмаа: Сүүлийн хоногт халдвартай нь батлагдсан 45 хүний гурвынх нь халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна
Эрүүл мэнд

“Халдвар авагсдын 67 хувь нь ажлын газрын хүнээс, 38 хувь нь гэр бүлээсээ авсан” гэжээ

2022-11-25 11:43
}

Шинэ мэдээ

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

by undesten
2026-05-04 16:37
2

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

by undesten
2026-05-04 14:29
0

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

by undesten
2026-05-04 13:07
0

Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

by undesten
2026-05-04 12:59
0

Нийтийн тээврийн автобусны зогсоолын нэршлийг өөрчилжээ

1000 төгрөгөөр гурван удаа дамжин суух, тухайн өдрөө дөрвөн удаа зорчих нь хэвээрээ гэв

by undesten
2026-05-04 11:52
0

Дорнод, Сүхбаатар аймагт гарсан түймрийн гурвыг нь бүрэн унтрааж, нэгийг нь цурамд орууллаа

Долоо хоногийн хугацаанд өнжмөл шар өвсний түймрийн 16 дуудлага бүртгэгдлээ

by undesten
2026-05-04 11:18
0

Өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

Өнөөдөр, маргааш Сүхбаатарын талбайд спорт, хоол, сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

by undesten
2026-05-04 10:35
0

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилжээ

Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр энэ жил 17 байр урагшилжээ

by undesten
2026-05-03 14:19
3

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсийн эзэн боллоо

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар WBC холбооны мөнгөн бүсийн эзэн боллоо

by undesten
2026-05-03 14:13
0

XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

by undesten
2026-05-01 09:33
10

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай