Тэтгэврийн нас дөрвөөс дээш
хүүхэдтэй эхэд 50 насаар тогтоосноор эхэлдэг. Цэргийн алба хашсан хүмүүс ч 40
гараад л ажилласан жилээрээ тэтгэвэрт гардаг байх жишээтэй. Тэтгэвэрт гарна
гэдэг нь ажил хийх нас нь \”дууссан”-ийг илтгэж байгаа хэрэг гэлтэй. Гэтэл
өнөөдрийн тэтгэврийн настангууд ихэнхдээ хамгийн чухал ажлыг хийж байгаа.
Хүүхдүүдийнхээ хүүхдийг аюулгүй, найдвартай хараад байна гэдэг улс нийгэмдээ
оруулж буй хамгийн том \”үйл”. Гэтэл одоогийн төр засгийн бодлогод тэтгэврийн
насыг ”та өндөр насныхаа амралтанд гар” гэж \”ажилгүй” болсон хойно нь мөн дахин
ялгаварлаж та ахмад настан бишээ гэх. Нэг үгээр тэтгэвэрт гарсан ч ахмад настан
биш байх аж. Ахмад настанууддаа жилд хоёр удаа мөнгө өгөх юм гэнэ. Гэтэл
ажилгүй ажил олдох ч үгүй, тэтгэвэрээ тогтоолгосон, арайхан ахмад биш нөхдүүд
яах вэ?
Нийтийн тээврээр үнэгүй явах эрх,
сувилалд амрах эрх, эмнэлгийн үйлчилгээ авах эрх гэх мэт зарим асуудалд насны
хязгаараас шалтгаалан дунд нь үлдээд байх шиг. Нэгэнт л \”төр таны хөдөлмөрийг үнэллээ
та насныхаа амралтанд суу” хэмээн тэтгэвэрт гаргасан бол одоо заавал 10-15
жилийн зөрүү гаргаж ялгах хэрэг байна уу? Хийх ёстой цагтаа хийсэн шиг хийгээд
хөдөлмөрлөөд энэ улсыг \”босгоод” ирсэн ахмадуудад ийнхүү \”хатуурхах” эрх бидэнд
бий юу? Ямар ч цаг үеийн байдалд гал алдахгүй тулгатай явсан хөгшчүүдийг одоо амьдарсан
шиг амьдруулж чадаж байгаа юу?
Тухайн үедээ тэд муу хоол
иддэггүй, утаанд амьдардаггүй, бүх ажил төлөвлөгөө нормоор ажиллаж, үр хүүхдээ
эрүүл саруул өсгөж ирсэн гэгээн түүхтэй. Тэдний амьдралын түүхэнд энэ л
алдаатай байснаас одоо бид ийм амьдарч байна гэж хэлэх нэг ч алдаа байдаггүй
тийм л зөв хүмүүс. Бүгд нийлж нийгмээ босгосон байхад насны ялгаагаар тэдэнд
хатуурхах нь утгагүй мэт. Тэтгэврийн насанд хүрэлгүй 1-2 жил дутаад хорвоогийн
мөнх бусыг үзүүлж байгаа хүний үр хүүхдүүдэд мөнгийг нь өвлүүлж болдоггүй юм
уу?
Мөн үр хүүхэддээ \”гологдсон”,
хүүхэдгүй хөгшчүүдэд зориулсан асрах газрыг байгуулж тэдэнд таатай байлгаж болохгүй
хэрэг үү? Ганцхан Батсүмбэрийн асрах газраар бүтэн нэг улсын хөгшчүүдийг \”хамруулна”
гэвэл өрөөсгөл байсаар л байна. Тэтгэврийн насныхны бүх зүйл хязгаарлагдмал
байна. Сувилалд амрах бичиг нь хязгаартай цохолттой, тэтгэвэр нь хүрэлцээгүй,
эрүүл мэндийн үйлчилгээ \”явдал, чирэгдэл” ихтэй байсаар л байна. Тэдний бичсэн
түүхийн суурин дээр амьдарч байж бид арай хатуурхаад байгаа хэрэг биш биздээ. Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамныхаанахмадуудын өмнөөс шийдвэр гаргахдаа, тэднээс санал авч, хэлэлцүүлж, амьдрал
ахуйг нь судлаад дараа нь гарын үсгээ зураачээ.
Үндэстэн агентлаг