УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын гурван гишүүний Хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсож байна.
Уг асуулгын хариуг УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Тэрбээр “Эмнэлгийн тусламж, үйлчилгээг онош болон нэр төрлөөр нь ялгавартай хандаж, үйлчлүүлэгчдийн тоо хэмжээг хязгаарласнаар иргэдэд хүндрэл учирч байна гэсэн сануулга тавьсан байна. Харин тухайн эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ төрөл, тоо хэмжээ, эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн бодлоготой уялдуулан тогтоодог. Гэрээнд заасан дүнгээс 20-30 хувийн хэлбэлзлээр санхүүжилтийг олгодог” гэв.
Энэхүү асуулгад өдрийн эмчилгээний зардалтай дүйцэхүйд хэмжээний өртгөөр нэг хүний хэвтэн эмчлүүлэх мөнгийг тооцож байгаа нь бодит судалгаанд үндэслэсэн эсэхийг дурдсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын 10 гишүүн байр сууриа илэрхийлж, асуулт асуухаар болов.