Нийслэлийн прокурорын газраас мэдээлэл хийж байна.
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа нүүрс олборлох, худалдах, тээвэрлэхтэй холбоотой гарсан гэмт хэргүүдийн талаар товч мэдээлэл өглөө.
Тэрээр “Хамтарсан ажлын хэсэгт АТГ, ЦЕГ, ТЕГ-ын 48 мөрдөгч ажиллаж, 47 хэргийг мөрдөж байна. 57 хүнд хологдох долоон хэргийг шүүх рүүү шилжүүлсэн. 127 хүнд эрүүгийн хэрэг үүсгэсний 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. УИХ-ын долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг мөрдөх байгууллага Ерөнхий прокурорт санал өгч, Прокурор УИХ-д санал оруулдаг. Энэ дагуу гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлдүүлэх саналаас нэг хүнийг буюу Т.Аюурсайхан гишүүнийг бүрэн эрхийг түдгэлзүүлсэн.
107 хүнд таслан сэргийлэх, тэдний 24-т таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоо 4 хүнийг үргэлжлүүлэн хорьж байна.
Нийт 227 обьект нэгжсэн. 10 мянга орчим хүнээс гэрчийн мэдүүлэг авсан. 13 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй тул 97 эд хөрөнгийг битүүмжилсэн, шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Үүнд хувьцаа, үл хөдлөх, хөрөнгүүд, банкуудын зарлагын гүйлгээ, тээврийн хэрэгсэл багтлаа. 630 сая төгрөгийг мөрдөн шалгах явцад хураан авсан” гэв.