Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль болоход гурав хоног дутуу байхад дөрвөн нэр дэвшигчийн нэг Мухаррем Инче нэрээ татжээ.
Түүний сексийн шинж чанартай зураг бичлэг цацагдсан нь нэр дэвшигч Мухаррем Инчегийн нэрээ татсан гол шалтгааны нэг нь болсон байна. Инче тэдгээрийг эвлүүлэг байсан гэж хэлсэн бөгөөд түүнийг сар хагасын турш гүтгэж, дарамталсны зэрэгцээ Туркийн эрх баригчид нэр төрийг нь хамгаалж чадаагүй хэмээн гомдолложээ.
Тэрбээр “Хуурамч данс бүртгэл, хуурамч бичлэг, зураг… Израилийн порно сайтаас бичлэг авч миний царайг оронд нь эвлүүлж тавьсан” хэмээн сэтгүүлчдэд хэлсэн байна.
Инче сонгуульд оролцохоо больсон нь Ерөнхийлөгч Эрдоганы гол өрсөлдөгч Кемал Кылычдароглугийн хувьд давуу тал болов. Кылычдароглу сөрөг хүчний зургаан намын эвслийг тэргүүлж байгаа бөгөөд сүүлийн санал асуулгаар түүнийг сонгуульд 49 хувийн санал авч чадна гэсэн үр дүн гарчээ.
Ерөнхийлөгч Эрдоган тус улсыг 20 гаруй жил удирдсан. Түүний удирдах хугацаанд сүүлийн жилүүдэд Турк улсад инфляц 44 хувьд хүрсэн гэх мэт эдийн засгийн ноцтой асуудалтай тулгараад буй.
Эх сурвалж: ВВС