Иргэний Зориг Ногоон Нам(ИЗНН)-ын дарга Б.Батбаатар УИХ-ын гишүүн асан С.Оюунд Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшүүлэх санал тавьсан гэж мэдэгдсэн.
Энэ талаар С.Оюунаас тодруулахад тэрээо “Би олон улсын байгууллагад ажиллаад 10 орчим жил болж байгаа. 10 гаруй жилийн өмнө намын гишүүнчлэлээс татгалзсан. ИЗНН-ын дарга Б.Батбаатарын саналыг хүндэтгэж байна. Гэхдээ би нэр дэвшихгүй. Тийм бодол байхгүй” гэлээ.










































































