Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр Ням гарагийн 18:30 цагт Монгол Улсад газардсан.
Түүнийг Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны уулзалт, хэлэлцээ эхэлсэн юм.
Уулзалтаар ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцжээ.
Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Үргэлжлүүлэн өчигдөр 23:00 цагийн үед Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан”-ы музейд зочлоод 02:00 цагийн үед нутаг буцсан аж.
Тэрбээр цахим хуудсандаа монгол хэлээр “Улаанбаатар хотод биднийг найрсгаар хүлээж авсан Ерөнхийлөгч Хүрэлсүх танд, Монгол Улсын Засгийн газарт, Монголын ард түмэнд, хамтдаа бичилцэх ирээдүйн төлөө талархал илэрхийлье” хэмээн жиргэжээ.