📌Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр 310 кг байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг илрүүллээ. Тодруулбал, энэ сарын 18-ны өдөр иргэн Д.Б 140 кг байгалийн чулуу, жолооч Б.Б 170,6 кг байгалийн чулууг автомашиндаа нууж, улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлсэн байна.
📌Замын-Үүд дэх гаалийн газар он гарснаас хойш байгалийн чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан 48 үйлдлийг илрүүлжээ.
Эх сурвалж: ГЕГ