“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр зургаадугаар сарын 4-нд тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч ням гарагт таарч байна.
Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай.
Тухайн өдөр хэрүүл тэмцэл хийх, хулгай хийх, амьтны амь таслах, өс хонзон санах, бусдыг доромжлон гүтгэх, өгөөгүйг авах зэрэг үйлийг цээрлэдэг байна.
Монгол Улс ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэн Билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15-ныг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон бүх нийтээр амрахаар 2019 онд хуульчилжээ.