ЦЕГ-ын ЭЦА-аас Б.Идэр-Одыг интерполоор эрэн сурвалжилж байгаа нь үнэн гэж мэдэгдлээ.
Тодруулбал, Б.Идэр-Одыг эрүүгийн … тоот хэрэгт холбогдуулан шалгах шаардлагатай гэж үзэн эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг интерполын хөх буланд зар мэдээллээр зарласан байна. Энэ зар мэдээ нь тухайн хүнийг хаана байгааг тогтоох зорилготой юм байна. Б.Идэр-Од нь 2022 оны гуравдугаар сард Монгол Улсаас гарч Австрали улсад очсон бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард АНУ руу явжээ.
ЭЦА-аас койн, токентой холбоотой асуудлуудыг шалгахаар ажлын хэсэг гаргасан бөгөөд Б.Идэр-Одыг уг хэргээр шалгаж байгаа юм байна. Түүнийг дуудаж болох бүх сувгаар дуудсан ч ирээгүй учраас эрэн сурвалжилж эхэлсэн. Эрэн сурвалжлах хүсэлтийг энэ оны хоёрдугаар сард гаргасан байна.