“Моод” нэвтрүүлгээрээ олны танил болсон Б.Болдыг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж байна.
Түүний талаар мэдээлэл байгаа бол 94945423 дугаарт холбогдохыг Хан Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлжээ. Мөн цахим орчинд түүний талаар эрэн сурвалжилж байгаа тухай мэдээлэл цацагдаад байгаа юм.
Энэ талаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Иргэн Б.Болдыг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Түүнийг нэгдүгээр сараас эрэн сурвалжилж байна” гэсэн юм.
Харин иргэн Б.Болд өөрийн фэйсбүүк хуудаснаа “Намайг хайгаад олохгүй байгаа хүнийг би өөрөө хайгаад байх” гэж бичжээ.