УИХ-ын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд 2023 онд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732.3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 1 их наяд 896.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг 1.6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2.6%-аас хэтрүүлэхгүй байхаар тооцжээ.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “1.8 их наяд төгрөг төсөв дээр нэмэгдэж тусгагдаж байгаа. Тэтгэврийн болон үндсэн цалингийн зөрүүг арилгах, цалингийн нэмэгдлийг бий болгох, төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэл, хүүхдийн мөнгөтэй холбоотой ийм зөрүү орж ирж байна. 2023 оны төсвийг баталж байх үеэс тодорхой хэмжээгээр орлого давж биелж байгаа. Нүүрс экспортолж байгаа. Эдийн засгийн өсөлт бий болж, орлого нэмэгдэх боломж бүрдэж байна” хэмээв.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024-2025 оны төсвийн төсвийн төсөөллийн тухай хуулийг батлав.