• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 7
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

    Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал  АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

    Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

    Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

    ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

    Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

  • Улс төр
    С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Мехико хот маш хурдтай “живж байна”

    Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад хийж буй айлчлалын үеэр хэлэлцэх “8+1” асуудал

by undesten
2023-06-28 11:07
in Онцлох мэдээ, Улс төр
1
Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад хийж буй айлчлалын үеэр хэлэлцэх “8+1” асуудал
SHARETWEET

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чяны урилгаар тус улсад айлчлахаар Даваа гараг буюу 2023 оны 6 сарын 26-ны өглөө өмнөд хөршийг зорьсон. Ерөнхий сайдыг Бээжин хотноо хүрэлцэн очиход БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сүнь Вэйдун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал нар угтав.

Манай улсын Ерөнхий сайдын айлчлалын талаар Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 2023 оны 6-р сарын 20-ны өдөр хийсэн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэрээ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгсний зэрэгцээ Монгол, Вьетнам, Шинэ Зеланд, Барбадос улсын засгийн газрын тэргүүнүүд Тяньжин хотод болох 14 дэх удаагийн “Зуны Давос”-ын үеэр Хятадад айлчлах гэж буйг мэдэгдсэн.

Хүрэлцэн очсон өдрийнхөө үдийн хойно Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн форум, Хятадын эдийн засгийн бодлогыг чиглүүлэгч Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос хамтран зохион байгуулж буй “Зуны Давос” болох Тяньжин хотноо очин тус боомт хотод буй Монгол Улсын эзэмшлийн 10 га газартай танилцан, нэг жилийн дотор худалдаа, ложистикийн шинэ цогцолбор барих төслийг хамтран хэрэгжүүлэх саналыг Тяньжин порт группийн удирдлагуудад тавьжээ.

Өнгөрсөн оны статистикаас харахад Монгол Улсын Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт зэрэг боомт руу чиглэсэн импортын ачаа тээврийн 91 хувь нь Тяньжин боомтоор нэвтэрсэн. Засгийн газрын зүгээс манай улс Тяньжин боомт дахь газраа ашиглалтад оруулснаар чингэлэг тээврийн гацаа арилж, бараа эргэлт хурдсаж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний инфляц буурч, дэлхийн 180 гаруй улсын 500 орчим боомттой холбогдох боломж нээгдэнэ гэж үзэж байгаа ажээ.

Цөөнгүй удаа газар дээр нь очиж байсан судлаачийн байр сууринаас харахад манай улсын Тяньжин боомт дээр эзэмшиж буй 10 га газар нь далайн эргийн нарийн хиймэл зурвас арал дээр байрлаж, эргэн тойрондоо Хятадын импортын автомашины томоохон зогсоол, албан газруудын оффистой хаяалдаг сул талтайг хэлэх нь зөв гэж үзнэ.

Дэд бүтэц, байршлын сул талаас шалтгаалан тус газар дээр нүүрсний ре-экспорт хийх терминал байгуулах, их хэмжээний импортын чингэлгүүд хүлээн авах ложистикийн цогцолбор байгуулах боломж хомс. Харин “Монголд үйлдвэрлэв” яармаг, “Монголд тавтай морил” аялал жуулчлалын төв, “Монгол хоолны ресторан”, “Соёл урлагийн явуулын асар” зэргийг ажиллуулахын зэрэгцээ хүнсний өртөг шингэсэн өндөр үнэтэй бүтээгдэхүүний экспорт, импортын багахан агуулах байгуулан ашиглаж болно. Цаашид Монгол Улсын худалдаа эрхлэгчид аль болох гуравдагч улсаас хүлээн авах импортын бараагаа Тяньжинаас өөр Хятадын аль нэг боомт дээр хүлээн авч, нэвтрүүлж байх нь хожим гарах олон эрсдэлээс бизнесийг тань хамгаална.

 Дөрвөн улсын ерөнхий сайд оролцсон “Зуны Давос”-ын хэлэлцэх асуудал

Мягмар гараг буюу 2023 оны 6-р сарын 27-ны өглөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Зуны Давос”-ын нээлтэд оролцож, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Фам Мин Чинь, Дэлхийн эдийн засгийн форумын үүсгэн байгуулагч Клаус Шваб нартай хоёр талт уулзалт хийв. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян тус форумын нээлтэд үг хэлэхдээ “ковидын цар тахлын дараа олон улсын манлайлагчид Хятадад хуран цугларч буйд баяртай байгаагаа илэрхийлээд, дэлхийд тулгарсан улс төр, эдийн засгийн сорилтыг даван туулахад нийтийн эв нэгдэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол чухал” гэдгийг онцолж байлаа.

“Аж ахуй эрхлэлт: Дэлхийн эдийн засгийг хөдөлгөгч хүч” уриан дор өрнөж буй энэ удаагийн чуулга уулзалт нь:

  1. Дэлхийн эдийн засгийн өсөлтийг дахин эхлүүлэх нь
  2. Хятад улс дэлхийн шинэ нөхцөл байдалд
  3. Эрчим хүчний өсөлт ба түүхий эд, технологийн хангалт
  4. Цар тахлын дараах хэрэглээний чиг хандлага
  5. Байгаль хамгаалал
  6. Уур амьсгалын өөрчлөлт ба инновац гэсэн үндсэн 6 сэдвийн хүрээнд өрнөх юм.

Мөн дэлхийн эдийн засгийн төлөв байдал, технологийн дэвшил, тогтвортой хөгжил зэрэг өргөн хүрээний асуудлаар төр засгийн тэргүүнүүд болон томоохон хөрөнгө оруулагчид, үндэстэн дамнасан корпорацуудын захирал, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүд зэрэг 1500 гаруй оролцогчид санал солилцдог уламжлалтай. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинь, Шинэ Зеландын Ерөнхий сайд Крис Хипкинс, Барбадосын Ерөнхий сайд Миа Амор Моттлей нар хүндэт зочноор оролцож буйг Хятадын хэвлэлүүд онцолсон.

“Зуны Давос” чуулган 2023 оны 6-р сарын 27-оос 29-ний өдрүүдэд болох бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд, түүнийг дагалдан яваа айлчлалын бүрэлдэхүүн өчигдөр буюу 6-р сарын 27-ны өдөр Бээжин хотод эргэн очиж, албан ёсны айлчлалаа эхлүүлэн, Хятадын талтай яриа хэлэлцээр өрнүүлсэн ба голлох хэлцлүүд өнөөдрөөс эхлэх юм. Монгол Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн Хятад дахь айлчлал 7-р сарын 1-ний өдөр өндөрлөх юм.

Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын удирдагч нарт бараалхав

БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр  БНХАУ-ын Дарга Ши Жиньпинд бараалхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг дамжуулан, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцсон.

Түүний дараагаар Ерөнхий сайд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхлаа. Хятадын парламентын дарга Жао Лөжи БХАТИХ-д Хятад, Монголын найрамдлын бүлэг шинэчлэн байгуулагдсаныг мэдээлж, цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн.

Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын бэлтгэл ажил

Энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чин Ганы урилгаар 2023 оны 5 сарын 1-2-ны өдрүүдэд, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзахаар 6-р сарын 16-ны өдөр тус тус Бээжинд айлчилсан.

Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 оны 11 дүгээр сард БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нарын хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргахын төлөө нягт хамтран ажиллахаар тогтсон бөгөөд үндсэн 8 чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон. Энэхүү 8 чиглэл нь Ерөнхий сайдын хоёр дахь удаагийн айлчлалаар хэлэлцэх асуудал байх юм.

Зам, тээврийн хөгжлийн сайдын айлчлалаар Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулахад бэлэн болж, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажил эхлээд байгааг онцлон, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгааг дурдсан. Түүнчлэн манай талаас Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэн, агаарын тээврийн харилцааг идэвхжүүлэх талаар санал солилцсон.

Айлчлалын үеэр хэлэлцэх 8 асуудал ба түүн дээр нэмэх нь 1 санаачилга       

Айлчлалын эхний үр дүн өчигдөр гарсан нь Монгол Улсын Боомтын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, Хятадын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга, Үндэсний боомтын захиргааны дарга Жао Зэлиан нарын хэлэлцээрийн үр дүнд Замын-Үүд, Эрээний боомтыг 24 цагийн турш ажиллуулж байхаар тохирсон нь манай улсын импорт, экспорт, аялал жуулчлалын салбарт томоохон ахиц гарах алхам боллоо.

Өмнө өгүүлсэнчлэн Гадаад харилцааны сайдын айлчлалын үеэр тохирсон Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад хийж буй айлчлалаар хэлэлцэх үндсэн 8 асуудал болон сүүлд авсан мэдээллээр манай талаас тавих 9 дэх саналын талаар хуваалцъя.

1.Монгол-Хятадын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх

2022 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.долларт хүрсэн ба үүнд БНХАУ-тай хийсэн худалдаа 64.3 хувь буюу 13.7 тэрбум ам.доллар байв.

Энэхүү тоог ахиулан Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааны эргэлтийг ойрын жилүүдэд 20 тэрбум ам.долларт хэрхэн хүргэх талаар хоёр тал өнөөдрөөс хэлэлцэж эхэлнэ. Уг зорилтын хүрээнд хятадын зах зээлд манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтвортой нийлүүлэх, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой ажил хэрэгч алхмуудыг хийх шаардлагатай.

2. 1955 оны Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэх

Хоёр орны хилийн боомтуудын дэд бүтцийг сайжруулах, төмөр замаар холбох ажлыг эрчимжүүлэх зорилгоор 1955 оны Монгол, Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах, Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг тус тус эрчимжүүлэх

3. Ханги-Мандал төмөр замын боомтыг хөгжүүлэх

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Ханги-Мандал төмөр замын боомтыг нэмж тусгах, бүтээн байгуулалт, ачаа бараа нэвтрүүлэх ажлыг хэрхэн урагшлуулах талаар нарийн тохиролцоно.

4. Хятадын жуулчдын Монголд зочлох урсгалыг нэмэгдүүлэх

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсад аялах хятад жуулчдыг татах, аялал жуулчлалын компаниудын хамтын ажиллагааг дэмжих, энэ хүрээнд хоёр улсын хоорондын галт тэрэгний зорчигч тээврийн хөдөлгөөнийг ойрын хугацаанд сэргээх, нислэгийн тоог нэмэгдүүлэх хэлэлцээр үргэлжлэх юм. Уг асуудлын хүрээнд тун удахгүй Улаанбаатар – Замын-Үүд – Эрээн – Бээжин чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөн сэргэнэ гэсэн хүлээлттэй байна.

5. Тэрбум модны үндэсний хөтөлбөр дээр хамтрах

Цөлжилт, шар шороон шуургатай хамтран тэмцэх, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд Монгол, Хятадын Цөлжилттэй тэмцэх хамтарсан судалгааны төвийг байгуулах асуудлыг шийдвэрлэнэ.

6. Цөлжилттэй хамтран тэмцэх

Монгол Улсад 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 бага хурал (COP17)-ыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хэлцлийг эцэслэнэ.

7. Хятадын тусламжаар спортын ордон, театр байгуулах

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр тохиролцсон Хятадын тусламжаар “Ерөнхийлөгч нарын нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын төв” болон “Үндэсний урлагийн их театр” байгуулах төслийн талаар тохиролцоно.

8. Шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах

Монгол Улсын нар, салхины эрчим хүчний нөөц бололцоог түшиглэн шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах боломжийг судлахаар болсон. Энэ төслийн тухайд Хятадын тал Монгол Улсын зүүн болон говийн аймгуудын хил дагуух нутгуудад нар, салхины станц байгуулахад хөрөнгө оруулж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ шууд худалдан авах сонирхолтой байгаа. Энэхүү төслийн нарны хавтангуудыг дагуулан давхар мод бут тарих төлөвлөлттэй учир байгаль орчныг сэргээх, цөлжилтөөс хамгаалах ач холбогдлыг дотроо агуулж буй.

Ерөнхий сайдын айлчлал эхлэхээс өмнө авсан мэдээллээр манай талаас нэмэлтээр 9 дэх хэлэлцэх асуудал болгон Хятадын талд Монгол Улсын уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний өмнөд хөрш рүү чиглэх экспорт дээр Хятадын импортын татварыг 98 хувиар тэглэх саналыг тавьсан байна. Энэхүү санал хэрэгжих бүрэн боломжтой санал юм.

Хятадын төрийн зөвлөлийн гаалийн тарифын комиссоос өнгөрсөн оны 11-р сард мэдээлснээр 2022 оны 12-р сарын 1-ээс эхлэн “Хөгжил буурай 10 орноос Хятад руу экспортлох бараанд 98%-ийн татварын хөнгөлөлт үзүүлэх” болсон. Эдгээр 10 улс нь Афганистан, Бенин, Буркина Фасо, Гвиней-Бисау, Лесото, Малави, Танзани, Уганда, Замби, Сан-Томе ба Принсипи улсууд байв. Эдгээр улсуудын дийлэнхээс манай улс хөгжлийн түвшин өндөр байж болох ч 40.43 тэрбум долларын ДНБ-тэй Уганда, 67.78 тэрбум долларын ДНБ-тай Танзани, 21.2 тэрбум долларын ДНБ-тэй Замби зэрэг улсууд багтсан нь анхаарал татна.

Монгол Улсын Хятад руу хийж буй уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортын хэмжээ Уганда, Замби, Танзани улсуудаас өмнөд хөрш рүү экспортолж буй ижил ангиллын барааны экспортоос бага байгаа юм. Манай улсын зүгээс энэ удаад дээрх 10 улсад үзүүлсэн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ илэрхийлж буй зөв зүйтэй үйлдэл мөн.

Хэлэлцээрийн үед Монголын талаас анхаарах зүйлс

  1. Эрэмбэ, дараалалд ач холбогдол өгөх

Хятадууд хэлэлцэх асуудлын эрэмбэ дараалал, түүнийг ажил хэрэг болгоход гардан ажиллах сайд дарга нарын уулзалт, хэлэлцээрийн үеийн мэндлэх, зогсох, суух дэст нарийн ач холбогдол өгдөг.  Миний ажигласнаар энэ удаагийн айлчлалын бэлтгэл ажлыг сайн хангаж, манай талаас хэлэлцэх асуудлын дарааллыг зөв эрэмбэлсэн гэж үнэлэхээр байна. Нэгдүгээрт эдийн засаг, худалдаа, мөн давхардсан байдлаар нэгээс дөрөвдүгээрт боомтын сэргэлт буюу худалдааны нэвтрэлт, бас зам тээврийн асуудлыг нэгтгэсэн байдлаар, дөрөвт хам байдлаар аялал жуулчлал, тав зургаад байгаль орчин, долоод буцалтгүй тусламжаар барих барилга, наймд эрчим хүч, экологи, есдүгээрт тарифын хөнгөлөлт оржээ.

Үүнээс харахад Ерөнхий сайд Хятадын талтай хийх хэлэлцээрийг ерөнхийд нь удирдахаас гадна түүний дараагийн эрэмбэд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боомтын сайд Б.Тулга, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн гэсэн дарааллаар байрлалаа эзлэн айлчлалын үеийн арга хэмжээнд оролцвол зохино.

Аливаа айлчлалын үеэр манайхны гаргадаг нэг алдаа бол Азийн орнуудад хэвшсэн хэлэлцэх асуудлын дарааллаар нь албан тушаалтнуудыг эрэмбэлдэг дэг ёсыг тоолгүй, дурын этгээд тухайн ажил асуудал хариуцаж буй сайдын өмнүүр орж нөгөө талын удирдагч нартай мэндлэх, суудал харгалзахгүй суух, өөрт хамааралгүй сэдэв дээр үг хэлэх байдал гардаг. Төр төмбөгөр, ёс ёмбогор тул Ерөнхий сайдын айлчлалын багт багтсан зарим албан тушаалтнууд Хятадад саатах хэдхэн хоногтоо дэг ёсыг сахин, хувийн тодрох хүслээ дарвал Монгол Улс, Монголын ард түмэнд тун чиг хэрэгтэй байж магадгүй.

  1. Хятадуудын тооны бэлгэдлийг анхаарах

Та бүхэн анзаарсан бол Хятадууд тооны бэлгэдэлд ихээхэн анхаарал хандуулдаг. Жишээлбэл 1978 оноос хойш хэрэгжсэн Эдийн засгийн бодлого нь “Гурван тулгуурт” гэх нэртэй бол Ши Жиньпин өнгөрөгч онд болсон ХКН-ын 20-р их хурал дээр Хятадын нийгэмд үүссэн “дөрвөн зөрүү”-г арилгана буюу “дөрвөн муу”-г үгүй хийнэ гэж зарласан.

Хятадууд 4-ийн тоог үхэл гэсэн ханзтай ижил дуудлагатай учир муу тоо гэж үздэг. Иймээс үгүй хийх эсвэл сайжруулах ёстой гэж үзсэн зүйлээ 4-ийн тоогоор илэрхийлдэг. Энэ бэлгэдлийг нь анхааран үзэж манай талаас “Монгол – Хятадын худалдааны 4 саадыг арилгах хамтарсан ажлын хэсэг байгуулах” санал тавьж болох юм. Эсрэгээрээ 6-гийн тоог амжилтын бэлгэдэл болгодог тул “Хоёр орны хамтын хөгжлийг дэмжих 6 сайн хөтөлбөр” баталъя гээд түүндээ боомтын сэргэлт, шуурхай тээвэр, багтаамжтай агуулах, найрсаг аялал жуулчлал, найдвартай жижиглэн худалдаа, чөлөөтэй чөлөөт бүс зэрэг асуудлыг багтааж болох юм. Товчхондоо бид Хятад хүний сэтгэлгээний онцлогт тохирсон байдлаар өөрсдийн шийдвэрлэх учиртай асуудлаа танилцуулъя гэсэн санаа.

  1. Бүгдийг нь бус чухлыг нь

Өнөөгийн Хятадын эдийн засгийн байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, Төрийн зөвлөлийн шинэ ерөнхий сайдын мөрийн хөтөлбөр, түүний ойрын хугацаанд шийдэх ёстой асуудлуудыг анзаарч байхад энэ удаагийн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Боомтын сэргэлт болон Шинэ эрчим хүчний салбарт хамтран ажиллах асуудал дээр өмнөд хөршийн зүгээс манай талаас тавьсан санал бүрийг дэмжихээс гадна өөрсдөө санаачлан бидэнд ашигтай гэнэтийн бэлэг барих өндөр магадлалтай.

Учир шалтгаан юунд байна вэ? гэхээр тэд бидэнд сайндаа ч юм уу, манай улсыг бодсондоо биш Хятад улсын уул уурхай, эрчим хүч, аж үйлдвэрийн салбарт хэрэглэх түүхий эд, бэлдэц, боловсруулсан бүтээгдэхүүний импортоо солонгоруулах шинэ эдийн засгийн бодлоготой нь шууд холбоотой. Мөн Ши Жиньпин даргын дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө өгсөн амлалт, 14-р таван жилийн төлөвлөгөөнд туссан 2025 он гэхэд нийт эрчим хүчний хэрэглээнийхээ 33 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангадаг болох амлалттай холбоотой. Иймд манай тал Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны тулгамдсан бүх асуудлыг шийдвэрлэнэ гэхээс илүү Боомтын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх, төмөр замын холболтоо нэн яаралтай хийх, тээврийн дэд бүтцээ сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татах, эргээд тэрхүү эрчим хүчээ урд айл руу экспортлох асуудлыг нэн түрүүнд шийдвэрлэж чадвал айлчлалын гол зорилго биеллээ гэсэн үг.

  1. Хамтарсан мэдэгдэл дээрх нэр томьёог нарийвчлах

Ерөнхий сайдын Хятадад хийсэн өмнөх айлчлалын үеэр анхлан олны сонорт хүрч, Ерөнхийлөгчийн 11 сарын айлчлалын хамтарсан мэдэгдэлд орсон Монгол, Хятадын “Талын зам” үндэсний хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-тай, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг “Хоёр алхам” хөгжлийн стратегийн зорилттой тус тус уялдуулан хэрэгжүүлэх гэсэн томьёолол нь хэт ерөнхий байсныг дурдах нь зүйтэй.

Айлчлалын хамтарсан мэдэгдлийн дүгнэлт хэт ерөнхий байх нь зарим талаараа харилцан тохирсон асуудлыг бүдгэрүүлэх, гарын үсэг зурж баталгаажуулсан хоёр талын гэрээ хэлэлцээрийн ач холбогдлыг бууруулдаг талтай. Энэхүү саналын талаар дэлгэрүүлэн унших аваас миний өмнө бичсэн “Монгол Хятадын худалдааны хэтийн төлөв” нийтлэлийг нэхэн уншиж болно.

  1. Сул талаа үл дурдах, давуу талаа дөвийлгөх

Хятадын Монголыг сонирхдог судлаач, бизнес эрхлэгчдийн зарим сэтгэгдэл, хоорондоо ямар нэгэн хэлбэрээр солилцож буй яриа, богино бичвэрийг анхаарч байхад Ерөнхий сайдын айлчлалтай холбоотойгоор Монгол Улсын талаарх Хятад хүмүүсийн үзэл бодол гурван чиглэлээр өөрчлөгджээ.

  1. Монголчуудын улс төрийн хариуцлага дээшилж, Засгийн газраа тогтвортой ажиллуулах эрмэлзэлтэй болсон.
  2. Монголын эдийн засгийг хөл дээр нь босгох уул уурхай, аж үйлдвэр, боомт, зам тээврийн төслүүдээ урагшлуулах хүсэл эрмэлзэл улстөрчид, олон нийтийнх нь олонхын хүсэл эрмэлзэл болсноор Хятадтай түншлэх алхмыг бодитоор хийж эхэлсэн.
  3. Монголын Засгийн газрын авлигатай тэмцэх ажилд ахиц дэвшил гарсан гэсэн ойлголт, хандлага юм.

Эдгээр нь судлаач миний үзэл бодол, хувийн дүгнэлт биш бөгөөд өмнөд хөршийн Монголтой ямар нэгэн сэжмээр холбоотой байдаг хүмүүсийн Хятадын улс төр, бизнесийн хүрээнийхэнд хүргэж буй мэссэж билээ.

Монгол Улс ардчилал, чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос хойш манай үе үеийн Засгийн газруудын бодлого, үйл ажиллагаа нь хамгийн тогтвортой байсаар ирсэн салбар бол гадаад харилцааны салбар мөн. Тэгвэл бид гадаад харилцааны салбартаа баримталж ирсэн тогтвортой хөгжлийн бодлогоороо дамжуулан гадаад худалдааны салбараа босгож ирж чадах уу? гэдэг асуудал энэ удаагийн айлчлалаас ихээхэн хамаарна. Худалдааны эдийн засагтай Монгол Улс гадаад худалдааны үндсэн 5 үе шат болох тээвэрлэх, нэвтрүүлэх, агуулах, түгээх, төлбөр гүйцэтгэх гэсэн цогцолборын дөнгөж эхний 2 үе шатныхаа асуудлыг шийдэж гэмээн олон улстай ашигтай худалдаа хийх тухай ярьж эхлэх юм. Хятад бол манай улсын худалдааны хамгийн том түншээс гадна далайд гарах хамгийн дөт зам гэдгийг мартаж болохгүй. Манай улсад нэвтрүүлэх өндөр хүчин чадалтай боомт, хүссэн хэмжээгээрээ экспорт, импорт хийх чадалтай төмөр зам, авто зам, агаарын тээврийн дэд бүтэц, сүлжээ л нэн түрүүнд хэрэгтэй гэдгийг та бид бүгд мэдэж буй.

Эх сурвалж:  “Дорнын түншлэл” бизнесийн зөвлөлийн зөвлөх, судлаач Б.Дашравдан

ShareTweet

Related Posts

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг баталбал парламент чив чимээгүй болно
Улс төр

2026-04-16 16:11
Японы Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Улс төр

Японы Эзэн Хаан Нарүхито Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2025-06-20 10:43
The Times: Путины түншийн явуулсан нэр хүндийг унагах кампанит ажлын “үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд” огцорлоо
Дэлхий дахинд

The Times: Путины түншийн явуулсан нэр хүндийг унагах кампанит ажлын “үр дүнд Монгол Улсын Ерөнхий сайд” огцорлоо

2025-06-17 11:22
}

Шинэ мэдээ

Мехико хот маш хурдтай “живж байна”

Мехико хот маш хурдтай “живж байна”

by undesten
2026-05-06 19:33
1

Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

Төрийн албан тушаалтан хүүтэйгээ хамт 700 мянган ам.доллар угаажээ

by undesten
2026-05-06 18:29
0

Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

Газын зурваст арьсны халдварт өвчин эрс нэмэгджээ

by undesten
2026-05-06 14:21
2

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал  АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

Э.Бат-Үүл: С.Баярцогтыг нүцгэлээд харвал АН-ын хагарал бутрал, ялагдал, гутралын бүх шарх сорви сийлээстэй байдаг юм, xөөрxий

by undesten
2026-05-06 11:25
1

Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

by undesten
2026-05-05 20:35
8

Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

by undesten
2026-05-05 19:38
1

С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

by undesten
2026-05-05 13:32
0

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

by undesten
2026-05-05 10:55
0

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

by undesten
2026-05-05 10:00
0

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-05-05 08:27
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай